Хүрэн манжингийн зутан шөл

Хүрэн манжин нь С аминдэм, фолийн хүчил, кали, манган зэрэг амин дэм эрдэс бодис болон эслэгээр баялаг тул бие махбодийн дархлааг дэмжих хэвийн үйл ажиллагааг хангах, цус төлжүүлэх,холестрин, мөн цусны даралтыг бууруулах үйлчилгээтэй хүнс юм. Хэрэв та цагаан хоолтон бол ясны шөлний оронд ус хийгээд, зөөхийг хасаад идэхийг зөвлөж байна. 

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
800 г Хүрэн манжин
1 жижиг Алим
2 ш Лууван
2 ш Яншуй
6 ш Саримсны хумс
2 ш Сонгино
Зөөхий
Укроп
Ургамалын тос
Тахианы махны ясны шөл

Хийх заавар

1.
Бэлтгэх
Алим, лууван болон хүрэн манжингаа дөрвөлжин шоо хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ.
Хийсэн
2.
Хайруулын тавагтаа тосоо хийж халаан лууван, хүрэн манжин, алимаа зөөлөртөл нь дунд зэргийн галаар хуурна.
Хийсэн
3.
Үүний дараа яншуй, сонгино, саримсаа нэмээд мөн адил дунд зэргийн галаар 5 минут орчим хуурна.
Хийсэн
4.
Тахианы ясны шөлөө орцууд дээрээ нэмээд, давс перецээр амтлаад цахилгаан холигчид хийж блиндердээд зутан шөл маань бэлэн боллоо.
Хийсэн
5.
Шөлөө аягалахдаа дээр нь бага зэрэг зөөхий болон укроп тавиад идээрэй.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *