Булгур будаатай шөл

20-30 минут

easy

Булгур будаа нь витамин, эрдэс бодис, эслэгээр баялаг будаа юм. Булгур будаа нь эслэгээр баялаг тул шингэц сайтай, биеэс хорт бодисыг гадагшлуулах хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих зэрэг олон олон ашиг тустай хүнс юм.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
50 г Масло
1 ш Сонгино
2 ц\х Улаан лоолийн нухаш
1 ш Лууван
200 г Булгур будаа
1л Ус
1 ц\х Хар перец
40 г Яншуй

Хийх заавар

1.
Бэлтгэх
Лууван, сонгиноо жижиглэж хэрчинэ.Хайруулын тавагаа сайтар халааж масло хайлуулна.
Хийсэн
2.
Сонгиноо маслондоо хөнгөн хуураад, улаан лоолийн нухаш, лууван, булгур будаа хийж хуурна.
Хийсэн
3.
Үүн дээрээ ус, давс, хар перцээ хийн амтлана.Орцуудаа зөөлөртөл буцалгасаны дараа яншуйгаа нэмээд таны амтлаг хөнгөн шөл бэлэн боллоо.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *