Ногоотой банштай шөл

40 Минут

easy

Монголчуудын уламжлалт хоол болох баншийг хүнсний ногоогоор баяжуулж хийх нь өдрийн хоолоор авах  шимт бодисыг хангалттай авах боломжтой болно. Шөлтэй хоол нь боловсруулах замд ачаалал бага өгч, биед илч дулаан өгнө.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
Мах
Гурил
Бөөрөнхий байцай
Лууван
Ногоон хулуу
Юуцай
Саримс
Шар манжин

Хийх заавар

1.
Бэлтгэх
Махаа нимгэн хавтгай хэрчинэ.
Хийсэн
2.
Лууван, шар манжинг хальсалж угаана.
Хийсэн
3.
Ногоонуудаа нимгэн хавтгай, байцайг дөрвөлжин, сонгиныг хярж хэрчинэ.
Хийсэн
4.
Сонгино, саримс, лууванг цөцгийн тосонд шар өнгөтэй болтол нь хуураад дээр нь мах, байцайгаа нэмж хуурна.
Хийсэн
5.
Хуурсан мах ногоон дээрээ бэлтгэсэн ясны шөл юм уу ус хийж болтол нь буцалгана.
Хийсэн
6.
Баншаа уламжлалт аргаар бэлтгээд шөлөндөө хийж буцалгана.
Хийсэн
7.
Юуцайг дөрвөлжин хэрчиж шөлөндөө хийнэ.
Хийсэн
8.
Хоол гаргахаас өмнө ногоон сонгино, яншуй зэргээр нэмж амталж болно.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *