Халуун ногоотой амтат тахианы шөл
Үнэлгээгүй
Орц, найрлага
Порц
500 г Тахианы мах | |
100 г Төмс | |
50 г Сүү | |
2 хумс Саримс | |
150 г Эрдэнэшиш | |
100 г Сонгино | |
1 ц\х Нунтаг халуун улаан чинжүү | |
2 ц\х Хатаасан оргено | |
50 г Бяслаг | |
1 Хоолны халбага Ургамалын тос | |
Давс | |
Нунтаг хар перец |
Хийх заавар
1.
Бэлтгэх
Тахианы махаа тогоонд хийж, далд орохоор ус хийж буцалгана.
Хийсэн
2.
Шөлөндөө 1 хумс саримс болон тал төмсөө хийж галыг нь багасгаад зөөлөн гал дээр 30 минут орчим чанана.
Хийсэн
3.
Үүний дараа төмс болон тахианы махаа тогооноос гаргана. Тахианы махаа яснаас нь салгаж шулж бэлтгэнэ. Ингээд үндсэн шөлөө бэлэн болгоно.
Хийсэн
4.
Дараагаар нь хайруулын тавагнд тосоо халаагаад сонгино болон үлдсэн саримсаа хийж 5-7 минут хуурна.
Хийсэн
5.
Үлдсэн төмсөө шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд халуун улаан чинжүү, хатаасан оргено амтлагчуудаараа амтлаад хөнгөн шарна. Дараа нь эрдэнэшиш нэмээд сайтар хутгана.
Хийсэн
6.
Үндсэн шөлөн дээрээ бэлдэж шарсан ногоогоо болон сүү хийж амтална. Төмсийг зөөлөртөл зөөлөн галаар чанана.
Хийсэн
7.
Хамгийн сүүлд нь шулсан мах, бяслаг, давс, нунтаг хар перецээ өөрийн амталгаагаар хийн сайтар хутгаад л шөл бэлэн боллоо.
Хийсэн
Сэтгэгдэл бичих