Брокклитой хуурга

40 Минут

easy

Гэртээ хялбар хийж идэх боломжтой брокклитой хуургыг танилцуулж байна. Удаан буцалгах шаардлагагүй, яарсан үед маш хурдан болох эрүүл хоолыг дараах зааврын дагуу хийж гүйцэтгээрэй. 

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
Мах \Сонголтоор\
Броккли
Ургамалын тос
Сонгино
Ногоон хулуу
Цөцгий
Соё соус
Давс \Өөрийн амталгаагаар\
Нунтаг хар перец
For Dressing

Хийх заавар

1.
Бэлтгэх
Сонгиноо хэрчиж бэлтгэнэ.
Хийсэн
2.
Хүссэн сонголтын махаа хоол хийх хэмжээгээр хэрчиж, брокклигоо угааж бэлтгэнэ.
Хийсэн
3.
Бэлэн болгох
Зөөлөн гал дээр тосоо халаасны дараа хэрчиж бэлтгэсэн сонгиноо хийж хуурна.
Хийсэн
4.
Сонгиноо хуурсны дараа махаа нэмж хийж хуурна.
Хийсэн
5.
Үүний дараа ногоон хулуугаа өөрийн хүссэн хэмжээгээр хэрчиж, хуурч буй махан дээрээ хийгээд бага зэрэг ус нэмээд таглана.
Хийсэн
6.
5-10 Минут зөөлөн гал дээр буцалгана.
Хийсэн
7.
Давс болон нунтаг хар перец амталгаагаар хийнэ.
Хийсэн
8.
Үүний дараагаар 2 халбага соё соусаар амтална.
Хийсэн
9.
Бага зэрэг цөцгий хийж хутгана.
Хийсэн
10.
Хамгийн сүүлд угааж бэлтгэсэн брокклигоо нэмээд 5-10 минут зөөлөн гал дээр буцалгана.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *