Луувангийн паста

40 Минут

medium

Италийн нэрт хоол болох шпагетиг гэртээ хийж идэхийг хүсвэл доорх зааврын дагуу дагаад хийгээд үзээрэй. Тэжээллэг, амттай хоолоор гэр бүлийнхээ хүмүүсийг баярлуулах хялбар жорыг та бүхэнд хүргэж байна.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
Татсан мах \Сонголтоор\
Лууван
Сонгино
Чинжүү
Ургамалын тос
Шпагети гоймон
Давс \Өөрийн амталгаагаар\
Нунтаг хар перец
Соё соус
Цөцгий
Ногоон сонгино
Луувангийн нухаш
Броккли
Ус

Хийх заавар

1.
Бэлтгэх
Лууван, чинжүү, сонгиноо жижиглэж хэрчинэ. Шпагети гоймонгоо усанд чанаж, шүүж бэлтгэсэн байна.
Хийсэн
2.
Хийх дараалал
Тосоо зөөлөн гал дээр халаасны дараа лууван, сонгино, татсан мах гэсэн дарааллаар хийж хуурна.
Хийсэн
3.
Үүний дараагаар чинжүүгээ хийж хуурна.
Хийсэн
4.
Давс болон нунтаг хар перецээр өөрийн амталгаагаар хийнэ.
Хийсэн
5.
Хоёр халбага соё соус хийж амтлаад, бага зэрэг ус хийж хутгана. Хэдэн минут таглаж жигнэнэ.
Хийсэн
6.
Үүний дараагаар луувангийн нухашаа нэмж сайтар хутгасны дараа нэг халбага орчим цөцгий хийнэ.
Хийсэн
7.
Үүний дараа шпагети гоймон болон брокклигоо нэмж хийж хутгаад, хамгийн сүүлд ногоон сонгиноо дээр нь тавиад луувангийн паста маань бэлэн болно.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *