Жигнэсэн тахиа

40 Минут

medium

Амттай, хялбар болох тахианы махтай дараах хоолыг танилцуулж байна. Хийхэд амар, хөнгөн хооллохыг хүсвэл доорх зааврын дагуу хийгээрэй. 

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
Броккли
Төмс
Лууван
Сонгино
Давс
Нунтаг хар перец
Тахианы мах
Ургамалын тос
Куркума

Хийх заавар

1.
Бэлтгэх
Тахианы махаа сайтар гэсгээнэ.
Хийсэн
2.
Төмс, лууван, сонгиноо арилгаж угаана.
Хийсэн
3.
Хийх дараалал
Хамгийн түрүүнд буцалж буй усанд угааж цэвэрлэсэн брокклигоо хийж, таглахгүйгээр 3-5 минут буцалгана.
Хийсэн
4.
Төмс, лууван, сонгиноо дундаж хэмжээтэйгээр хэрчиж бэлтгэнэ.
Хийсэн
5.
Тахианы махыг дөрвөлжиж хэрчээд бэлтгэсэн ногоотойгоо холино. Дээр нь бага зэрэг ургамалын тос, давс, нунтаг хар перец болон куркума хийж, сайтар хольж базна.
Хийсэн
6.
Үүний дараа тугалган цаас дэвссэн шарах шүүгээндээ амталсан тахиа болон ногоогоо тавьж, дээр нь мөн тугалган цаасаар дарж амсарыг нь битүүлнэ.
Хийсэн
7.
180⁰ - хэмд 20-25 минут шарах шүүгээнд шарна.
Хийсэн
8.
Болсон тахиа болон ногоон дээрээ чанаж бэлтгэсэн брокклигоо хийгээд хутгана. Ингээд жигнэсэн тахианы махтай хуурга маань бэлэн боллоо.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *