Далайн байцайтай дофүтэй салат

20 Минут

super easy

Та бүхэнд тэмдэглэлт баяр болон бусад өдрүүдэд гэртээ хийж болох маш хялбар, илчлэг багатай Тиби салатыг санал болгож байна. Та нийслэл салатын оронд дараах салатыг баярын ширээндээ байрлуулж, эрүүл зуушаар зочидоо дайлаарай.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
120 г Далайн байцай
60 г Дофү
45 г Давсалсан өргөст хэмх
30 г Броккли
30 г Бөөрөнхий сонгино
15 г Майонез

Хийх заавар

1.
Бэлтгэх
Далайн байцайгаа буцалсан халуун усанд урьдчилан дэвтээнэ.
Хийсэн
2.
Брокклигоо угааж цэвэрлээд булцуу булцуугаар нь салгаж, буцалсан усанд хийж 3-5 минут шазлаж болгоод хүйтэн усаар зайлж бэлтгэнэ.
Хийсэн
3.
Давсалсан өргөст хэмх, дофүгээ жижиг шоо дөрвөлжин хэрчинэ.
Хийсэн
4.
Далайн байцайгаа жижиглэж хэрчинэ. Бүгдийг нь саванд хийгээд давс, хар перец, майонезоор амтална. Ингээд салат маань бэлэн боллоо.
Хийсэн
Tags

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *