Тахианы махан зутан

40 Минут

medium

Тахианы махан зутан шөл нь ходоодонд ачаалал өгөхгүй, шингэц сайтай уургаар баялаг хоол билээ. Мөн зажилах эрхтний бэрхшээлтэй хүмүүст идэхэд хамгийн тохиромжтой хоол юм. 

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
Тахианы мах
Лууван
Сонгино
Гурил
Сүү
Броккли
Ногоон сонгино
Масло
Давс
Нунтаг хар перец
Ус

Хийх заавар

1.
Бэлтгэх
Тахианы мах, лууван, сонгино, броккли зэргээ жижиглэн хэрчинэ.
Хийсэн
2.
Халсан тогоондоо масло хийж хайлуулаад лууван, сонгино, тахианы мах гэсэн дарааллаар хуураад дээрээс нь шөл болгох хэмжээгээрээ ус нэмж хийн 5-10 минут буцалгана.
Хийсэн
3.
Шөлөө буцалгасны дараа давс, нунтаг хар перецээ хийнэ.
Хийсэн
4.
Үүний хажуугаар 100 гр усанд гурилаа хийж хутгаад буцалж буй шөлөндөө хийнэ. Хийхдээ сайтар хутгаад, өтгөртөл нь буцалгана.
Хийсэн
5.
Дараагаар нь сүүгээ болон брокклигоо хийгээд хамгийн сүүлд ногоон сонгиноо хийнэ. Ингээд тахианы махан зутан шөл маань бэлэн боллоо.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *