Сам хорхойтой паста

40 Минут

medium

Бор махгүй, хөнгөн хоол хийж идмээр үедээ та дараах хоолыг туршаад үзээрэй. Маш амттай бөгөөд эрүүл хоолыг санал болгож байна. 

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
Паста гоймон
Сам хорхой
Улаан лооль
Чинжүү
Тал лемон
Авокадо
Сонгино
Ногоон сонгино
Давс
Нунтаг хар перец
Ургамалын тос
Соё соус
For Dressing

Хийх заавар

1.
Бэлтгэх
Паста-ны гоймонгоо чанаж болгоод, шүүж авна.
Хийсэн
2.
Улаан лооль, сонгино, ногоон сонгино, чинжүүгээ жижиг дөрвөлжин хэрчинэ.
Хийсэн
3.
Авокадо-гоо дундаж хэмжээгээр хэрчиж бэлтгэнэ.
Хийсэн
4.
Тал лемоноо бэлдэж тавина.
Хийсэн
5.
Хийх дараалал
Тосоо халаагаад сонгиноо хийнэ.
Хийсэн
6.
Бэлдсэн сам хорхойгоо дээр нь хийж зөөлөн гал дээр хуурна.
Хийсэн
7.
Үүний дараа ногоон сонгино болон чинжүүгээ хийж, 5-10 минут зөөлөн гал дээр жигнэж болгоно.
Хийсэн
8.
Дараагаар нь давс болон нунтаг хар перецээ хийгээд, тал лемоны шүүсээ шахаж хийгээд хутгана.
Хийсэн
9.
Хутгасан сам хорхойн дээрээ гоймонгоо хийгээд, хуурсны дараа улаан лооль болон 1 халбага соё соусаа хийнэ.
Хийсэн
10.
Хамгийн сүүлд хэрчиж бэлтгэсэн авокадогоо хийгээд хутгаснаар энэ удаагийн сам хорхойтой паста маань бэлэн болох юм.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *