Маханд агуулагдах уураг ба аминхүчил

Хүний биеийн өдөр тутмын бодисын солилцоонд зайлшгүй оролцож, зохистой хэмжээнд байснаараа бие махбод оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэдэг үндсэн гурван шимт бодис байдаг нь уураг – өөх тос – нүүрс ус юм. Энэ гурвын зохистой харьцаа алдагдах буюу аль нэг нь илүүдэж эсвэл дутагдсаар байвал бие махбодын хэвийн үйл ажиллагаанд хямрал үүсч, бодисын солилцооноос шалтгаалсан өвчин бий болдог.

Өнөөдрийн нийтлэлээр энэхүү биед амин чухал үүрэгтэй шимт бодисоос УУРАГ, АМИНХҮЧИЛ-ийн тухай танилцуулахаар бэлтгэлээ. 

       Уураг нь хүний бие махбодын өсөлт, хөгжилт, нөхөн төлжилт, яс, арьс, хумс, тархи, цусны эс, булчин, шүдний бүрхүүлийн бүтцийг бүрдүүлдэг. Мөн дархлааны тэнцвэрт байдал, халдварыг эсэргүүцэхэд ихээхэн шаардлагатай. Биед үүсэн бий болох гормон, хоол боловсруулах ферментүүд зэрэг бодисын солилцооны бүхий л үйл явц уураггүйгээр хийгдэнэ гэдэг боломжгүй. Тоосгыг үйлдвэрлэх гол түүхий эд нь шавар байдаг шиг уураг хангалттай байж гэмээнэ бүрэн шүдтэй, бүтэн ястай, толигор хумстай, оюунлаг тархитай, шингэн цустай, зангирсан булчинтай байна гэдгийг мартаж үл болно.

ХООЛ ХҮНСЭЭРЭЭ шаардлагатай хэмжээний уургаа авч чадахгүйд хүрвэл уургийн дутмагшилд орж vлэмж тамирдах, хvндээр өвчлөх, тэр ч байтугай vхэж болзошгvй байдаг.

Хүнсний зургаан бүлэг дотроос амьтны гаралтай хүнс буюу мах, махан бүтээгдэхүүн, өндөг, далайн нялцгай биет, шош, тофү, буурцагт ургамал уургийн агууламж хамгийн өндөртэй. Бусад хүнсний бүлгүүдийн хувьд сүү цагаан идээнд боломжийн хэмжээтэй, үр тарианд тодорхой хэмжээгээр байдаг бол жимс, ногоонд маш бага хэмжээгээр агуулагддаг.

Raw prime black angus beef steaks fillet Mignon, rib eye or cowboy, Striploin or new york, skirt or machete. Wooden dark background. Top view.

Уураг ба аминхүчил

Бидний идсэн мах ходоодонд ороод махнаас уураг, уургаас аминхүчил болж задардаг. 

Тодруулбал, ходоод махыг жижиглэн буталсаар, хамгийн сүүлд цусанд нэвчиж орох хэмжээний болтол задлах бөгөөд ингэж задрахдаа АМИНХҮЧИЛ болдог. Хүний биед агуулагдах уураг нь 20 өөр амин хүчлээс тогтоно. Тус аминхүчлүүд биед бүгд бүрэн байснаар бодисын солилцоонд өөрсдийн үүргээ төгс гүйцэтгэдэг. Харин аль нэг нь дутагдвал бие махбод хямарч эхлэх ба тодорхой хугацаанд үргэлжилбэл өвчлөл болох эрсдэлийг бий болгодог. Эдгээр 20 аминхүчлийн 11-г нь бие өөрөө нийлэгжүүлэн бий болгож, дутагдлаа нөхдөг бол үлдсэн 9 аминхүчлийг зөвхөн хоол хүнсээрээ дамжуулан авч биеийн хэрэгцээгээ хангадаг. Энэхүү 9 амин хүчлийг шинжлэх ухаанд “Үл орлуулах” амин хүчлүүд гэж нэрлэдэг.

Харин дээрх “20” аминхүчлийн хэдийг нь агуулж буй гэдгийг харгалзан уургийг чанараар нь төгс болон төгс бус уураг гэж ангилах нь бий. Бүх төрлийн амьтны мах нь төгс уургийн эх үүсвэр байдаг ба мөн өөх тос, В бүлгийн аминдэм, төмрийн эх үүсвэр болдог байна.

Мах ба өөх тос

Таван хошуу малын маханд агуулагдах уураг, өөх тосны хэмжээ. 100г-р /хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах химийн найрлагын хүснэгт/

Нэр Уураг /г/ Өөх тос /г/
Хонины мах 16.3 15.3
Ямааны мах 20.63 2.58
Үхрийн мах 18.9 12.4
Адууны мах 19.5 9.9
Тэмээний мах  18.58 3.14

Малын гаралтай мах, тахианы гуя, гахайн мах зэрэгт ханасан өөх тос их байдаг бол загас, далайн гаралтай амьтанд ханаагүй өөх тос агуулагдаж байдаг.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч