Маалинга, арвайн гурилтай панкейк

25 Минут

easy

Арвайн гурил болон 2-р гурил нь илчлэг багатай, эслэгийн агууламж өндөртэй сайн чанарын хүнс билээ. Уг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ буурч, жин барих ач холбогдолтой байдаг байна. 

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
30 г Арвайн гурил
30 г 2-р гурил
30 г Маалингын гурил
15 г Сыр
2 ш Үрлэн улаан лооль
15 г Бууцай
50 г Ус
60 г Тахианы мах
Давс
Нунтаг хар перец
Тахианы BBQ соус
Оливын тос

Хийх заавар

1.
Бэлтгэх
Маалингын гурил болон 2-р гурил, арвайн гурилаа бүгдийг холиод бүлээн усаар зуурна. Зуурсан гурилаа 10-15 минут гялгар уутанд хийж амраана.
Хийсэн
2.
Гурилаа нимгэн дугуй хэлбэрт оруулан элдэнэ.
Хийсэн
3.
Хайруулын таваг дээрээ оливын тос хийж халаагаад тахианы махаа тахианы BBQ соус болон давс, нунтаг хар перецээр амталж хуураад бүрэн болгоно. Бэлэн болсон тахиагаа аягалж тавина.
Хийсэн
4.
Дараа нь хайруулын тавгаа угааж цэвэрлээд бага зэргийн тос хийж халаагаад элдсэн гурилаа 2 талаар нь шаргал хайрс болтол нь хайрна.
Хийсэн
5.
Үүний дараа хайрсан гурилан дээрээ амталж шарсан тахианы мах, сыр, бууцай, хэрчсэн улаан лоолио тавиад 2 талаар нь 1-2 минут орчим хөнгөн шаргалтуулж шарна.
Хийсэн
6.
Ингээд панкейк маань бэлэн боллоо.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *