Сонгино, сармисгүй хоол “хоол биш” буюу булцуут ногоо

Сонгинолог төрлийн сармис, таана, сонгино зэргийг булцуут ногоо хэмээнэ. Эдгээр ногоог ихэвчлэн хоолонд амт оруулах хэлбэрээр ашигладаг.

Сармис: Хурц үнэр амтаараа онцлог ногоо. Сармисанд натри, кали, селен, кальци, магни зэрэг эрдэс бодисууд, С, Д, B зэрэг аминдэмүүд агуулагддаг. 

Сармисны шим тэжээлийн хамгийн гол хэсэг бол аллицин хэмээх биологийн идэвхт нэгдэл. Энэхүү бодис нь хорт хавдар болон нянгийн эсрэг үйлчилгээтэй. Хөгшрөлтийг удаашруулахаас гадна цусан дахь холестриний түвшинг бууруулах эмчилгээний нөлөөтэй. Дархлааны системийг сайжруулдаг. Маш олон төрлийн нянг устгадаг. Сармис зүрхний өвчнөөс сэргийлж, элэг өөхлөлтийг бууруулж судас хатууралтаас сэргийлэх ач холбогдолтой.

Хэрэглээ: Сармис хоол хүнсэнд олон байдлаар ашиглагддаг. Нунтагласан, цуунд даршилсан, ургамал хэлбэрээр байдгаас хамгийн өргөнөөр ургамлаар нь хэрэглэдэг. Сармисыг худалдаж авахдаа хальс нь бүтэн байгааг харах хэрэгтэй.

Мөн сармис дотроо мууддаг тул өргөж үзээрэй. Хатуу хүнд мэдрэгдэж байвал шинэ, харин зөөлөн хөнгөн мэт санагдвал хуучирч дотроосоо хумс хумсаараа муудсан байгааг нь илтгэнэ. Сармис эмчилгээний чанар ихтэй тул аль болох бүх төрлийн хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Ханиад томуу, биеийн дархлаа суларч ядарсан үед сармис ихтэй битүү шөл хийгээд уухад бие хөлөрч тайвширдаг.

Сонгино: Маш олон төрлийн сонгинын соорт байдгаас ихэнхдээ бөөрөнхий сонгино, ягаан сонгино голчлон хэрэглэдэг. Зарим хүн зэрлэг сонгиныг хүнсэнд хэрэглэх нь буй. 

С аминдэмээр маш баялаг, антиоксидант шинж чанартай, эфирийн тос агуулдгаараа онцлог. Эфирийн тос агуулдаг болохоороо хоолонд сайхан үнэр амт нэмж хооллох дуршил сайжруулж, хоолны шингэцийг нэмэгдүүлдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир ханиад томуу, бие сулрах, ядрах зэрэг өндөр ач холбогдолтой.

Хэрэглээ: Бүх төрлийн хоолонд шарж, хуурч, жигнэж хэрэглэнэ. Ямар ч сайхан амттай хоолонд сонгино л амт нэмэх шидтэй.

Сонгино сармисыг сонгож авахдаа болц сайтай, эрүүл, бүтэн, хуурай, бохирдоогүй, хальс нь хатсан байгааг аваарай. Үнэр нь аагтай сайхан үнэртэй байна.

Бидний хамгийн их хэрэглэдэг лууван манжингийн талаар илүү мэдээлэлтэй болохыг хүсвэл дараагийн нийтлэлтэй хамт байгаарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч