Жимс, хүнсний ногооны пестицидийг хэрхэн үр дүнтэй арилгах вэ?

Уншигч та өмнөх нийтлэлээс пестицит гэж юу болох, түүний эрүүл мэндэд үзүүлэх үр дагаврын талаар мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн нийтлэлээр жимс хүнсний ногооны пестицитийг үр дүнтэйгээр арилгах аргуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Эхний дүрэм бол жимс ногоо органик байсан ч угаах ёстой. Угааж цэвэрлэсэн гэсэн заалт пакетан дээр нь байсан ч гэсэн та хэрэглэхээсээ өмнө заавал дахин угаагаарай. Жишээ дурдахад, зарим салатны ногоог уутанд хийж, пакеталсан байдаг. Ууталсан ногоонд E. coli болон бусад төрлийн бактери үржих орчин бүрддэг тул заавал угааж хэрэглэнэ. Мөн үйлдвэрлэгчид ногоог ууталж савлахаас өмнө хлор, цайруулагч гэх мэт зарим төрлийн химийн бодисоор угаасан байдаг тул энэхүү химийн үлдэгдлийг идэхээсээ өмнө зайлшгүй угааж арилгах шаардлагатай.

Дараах 5 аргаар жимс ногоогоо үр дүнтэйгээр угааж пестицидийг нь арилгаарай:

  1. Судлаачид давсны 10%-н уусмал нь пестицитийн нийтлэг үлдэгдлийг зайлуулахад үр дүнтэй болохыг тогтоосон байна. Иймд Гималайн давс эсвэл далайн давсыг усанд уусган жимс ногоогоо дотор нь хийж 20 минут байлгаад дараа нь цэвэр усаар зайлаарай.

2. Усанд хүнсний сод хийн уусгаад жимс ногоогоо дотор нь хийн 15 минут байлгана. Хэмжээний хувьд 2 аяга ус тутамд 1 цайны халбага сод хийнэ. Дараа нь цэвэр усаар зайлна.

3. 20 минутын турш цуутай /vinegar/ усанд дэвтээнэ. Ямар ч төрлийн цуу /vinegar/ байж болно. Ус ба цууны харьцаа 4:1 байх ёстой тул 40 мл ус тутамд 10 мл цуу хийх байдлаар найруулаарай. Харин жимсгэнүүдийг цуунд удаах тусам шалчийж хорчийдог тул удаан хугацаанд дэвтээх хэрэггүй.

4. Хүйтэн усаар угаах. Судалгаагаар жимс ногоог хүйтэн усанд угаахад пестицитийн 12 төрлийн бодисоос 9 нь арилсан байсан байна.

5. Пестицитийг хязгаарлах өөр нэг арга бол жимс хүнсний ногоогоо хальсалж хэрэглэх юм. Гэхдээ хальс нь шим тэжээлийн агууламж өндөртэй олон тооны ногоо, жимс байдаг тул ямар хүнсний ногоог яаж цэвэрлэж хэрэглэхээ зөв сонгоорой.

Хэрэв жимс ногоогоо дээрх аргуудаас сонгон дэвтээх цаг байхгүй тохиолдолд цоргоны урсгал усанд дор хаяж 20 секунд орчим барьж угаахыг зөвлөж байна. Ингэснээр пестицитийн үлдэгдлийг арилгаж, шороо бактериас салгахад тус болно. Угаагаагүй л бол энэ бодисын үлдэгдэл ургац дээр заавал үлдсэн байдаг. Иймд жимс ногоогоо заавал угааж хэрэглэж байгаарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч