Үхрийн махан бяслагтай хавчуурга

20 Минут

easy

Амралтын өдөр маш амттай өглөөний цай идэхийг хүсвэл дараах жорыг дагаад хийгээд үзээрэй. 

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
600 г Машиндсан мах
1 ш Сонгино
2 ш Саримс
2 ц\х Ургамалын тос
30 г Улаан лоолийн нухаш
1 ц\х Давс
1 ц\х Паприка
3 г Гоньд
20 мл Ус
200 г Чеддар бяслаг
2 ш Тортила гурил
20 г Яншуй

Хийх заавар

1.
Бэлтгэх
Хайруулын тавагтаа ургамалын тосоо хийн халаана.Сонгино, саримсаа 4-5 мин бага галаар хуурна.
Хийсэн
2.
Үхрийн махаа сонгино, саримс дээрээ хийн 5 минутын турш махаа борлотол зөөлөн хуурна.
Хийсэн
3.
Үүн дээрээ давс, улаан лоолийн нухаш, хар перц, гоньд паприка, орегано зэрэг амтлагчуудаа нэмэн 1-2 мин хуурсаны дараа 30 мл ус нэмж болгоно.
Хийсэн
4.
Бэлэн тортила гурилан дээрэээ амталсан махан таташ, яншуй, чеддар бяслагаа нэмэн хийгээд хайруулын тавагтаа 2 минутын турш тортила гурилаа алтан шаргал болтол болгоно. Ингээд өглөөний цай маань бэлэн боллоо.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *