Яагаад бор болон хальстай гурил идэх ёстой вэ?

Чулуун тээрмээр буудай тээрэмдэн гурил гарган авахад буудайн үрийн бүтэц дэх хэсгүүдийг ялгаж ангилдаггүй байсан тул шим тэжээл нь бүрэн үлддэг. Харин одоо үед үйлдвэрийн аргаар буудайн үрийн 3 хэсгийг ялган дээдийн дээд гурил, ширхэгтэй дээд гурил, 1 болон 2-р гурил, бүхэл үрийн гурил гэх мэт олон янзын гурилыг гарган авдаг болсон.

Маш энгийнээр хэлбэл хэр их ангилан ялгана төдий чинээ цэвэршүүлсэн цагаан гурил гарна. Гурил хэт цэвэрших тусам бидэнд хэрэгтэй шим тэжээл бага агуулагддаг. Харин хальсны орцтой, бордуу байвал шим тэжээлээ алдаагүй байгааг илтгэнэ.

Мэдээж хааяа 1 цагаан гурилтай хоол идэж болно. Гэхдээ өдөр бүр биш. Харин өдөр бүр олон төрлийн хольцтой, хальстай гурил буюу 2-р гурил болон бүхэл үрийн гурилыг хэрэглэх нь эрүүл мэндэд илүү тустай.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *