Чихрийн шижингийн үед хоол идэх зөв дараалал

Хүнсний ногоо → Мах → Үр тариа   энэ дарааллаар идэх нь цусны сахрын хэмжээг огцом ихэсгүйн тулд шүү дээ. Цусны сахар байнгын хэлбэлзэлтэй, огцом өсөлт, огцом уналт бол судасны ханыг гэмтээдэг.

Гадуур хооллохдоо та яаж хооллох вэ?

Хэт өлссөн үедээ та 5 балга ундаа, эсвэл нэг ширхэг чихэр амандаа хүлхээрэй. Энэ нь таныг цусны сахар багадалтаас үүдэлтэй толгой эргэх,
ухаан алдах, цонхийх, толгой өвдөх, амархан ядрах, толгой өвдөх, гэх шинжүүдэд өртүүлэхгүй байна.

Мөн та хэт өлссөн үедээ хоолны газар оролгүйгээр хөнгөн зүйл идэхийг эрмэлзээрэй.

    1-2ш бүхэл үрийн жигнэмэг, 

    Зарим төрлийн жимс, алим, жүрж, гадил,

   Өргөст хэмх, улаан лооль

     1 жижиг савлагаатай сүү, тараг

    Самар, самрын цуглуулга /хамгийн жижиг савлагаатай/

Цусны сахрын хэмжээг огцом өсгөхгүй байхын тулд бид хоолыг зөв дарааллаар идэх нь хамгийн чухал. Та хоолны сонголтоо хүртэл хүнсний ногоо түлхүү орсон хоолыг сонгоорой.

Жишээлбэл: Хүнсний ногоо орсон салат эсвэл дангаар нь идэх. Байцайны салат, шинэ ногооны салат, жигнэсэн хаш, хулуу гэх ногоог хамгийн түрүүнд идэх

Дараа нь махаа идээд ардаас нь үр тариа болох будаа, гурил, гоймонгоо иднэ.

Хэрвээ та цагаан будаанд дуртай бол будаагаа агшаасны дараа хөргөөд тагтай саванд хийж хөргөгчдөө нэг хонуулсны дараа идвэл цусны сахар огцом өсөхгүй.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч