Халуун орны жимс буюу жүрж, нимбэг, киви, гадил

Хүйтэнд тэсвэргүй тул зөвхөн халуун оронд ургадаг жимс энэ ангилалд багтана. Монголд импортоор орж ирдэг цитрусын жимс болох киви, анар, инжир, гадил, хан боргоцой, манго зэрэг жимс хамаарна.

Жүржийн төрлийн жимс

Цитрусын төрлийн жимс буюу жүржийн төрлийн жимсэнд амт чанар, гадаад байдлаараа харилцан адилгүй олон төрлийн жимс энэ бүлэг багтана. Цитрусын төрлийн жимс таатай үнэр, амттай бөгөөд С, РР, В1, В2 аминдэм давамгайлна. Органик хүчлээс зөвхөн нимбэгийн хүчил байх ба зөөлөн эдэд хуримтлагдана. Цитрусын жимснээс нимбэг харьцангуй их хэмжээний органик хүчил агуулна. Харин эрдэс бодисоос кали зонхилно. Цитрусын жимсээр дархлаа дэмжих цай, компот, шүүс, чанамал хийхэд тохиромжтой.

Амтат жүрж 

Амтат жүржний хальс нь ходоодны шингэнийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Мөн С, А, В витаминаар баялаг.

Амтат жүржний ач тус:

  • Амтат жүржийг тогтмол хэрэглэснээр цусны даралт бууруулна.
  • Үрэвсэл намдаах үйлчлэлтэй.
  • Цусан дахь холестериныг бууруулах үйлчлэлтэй бөгөөд АНУ болон Канадын эрдэмтэд амтат жүржний найрлага дахь полиметоксилат флавонойдууд нь цусны холестеринийг ямарваа гаж нөлөөгүйгээр эмнээс илүүтэй бууруулдаг болохыг тогтоосон.
  • ДНХ –г чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэх үйлчлэл үзүүлдэг.
  • Хеликобактериас үүдэлтэй ходоодны үрэвсэл, шархлаа, хавдраас урьдчилан сэргийлнэ.
  • Уушгиний хорт хавдрын эрсдэлийг 27 хувиар бууруулна.
  • Өдөрт 1 аяга амтат жүржний шүүс хэрэглэх нь хэрх өвчний эрсдэлийг бууруулдаг.

Нимбэг

Нимбэг шар өнгөтэй, хүчиллэг, исгэлэн ба жүржтэй ойр төрлийн жимс юм.

Нимбэг нь уураг, нүүрс ус, эслэг органик хүчлээс гадна С аминдэмийг ихээр агуулдаг.

Нимбэгийг загасны махан хоол, салат мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэдэг. Шинэ нимбэгийг тасалгаанд нарны гэрэл тусахгүй газар 7 хоног, хөргөгчинд 1 сар хадгалж болно.

Нимбэгийн ач тус:

  • Тогтмол хэрэглэснээр үе мөчний өвчнөөс сэргийлнэ.
  • Нимбэгэнд олон төрлийн өвчний бактери устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг.
  • Цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ. Нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байна. Учир нь хальсалж авсан нимбэгтэй харьцуулахад аминдэм нь 2.5 их агуулагддаг.
  • Нимбэгийн шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг.

Киви

Киви нь нимгэн, үсэрхэг хальстай, исгэлэн, чихэрлэг амттай жимс юм. Соортоос хамаарч болц гүйцэх тусам хальс ногоон эсвэл хүрэн өнгөтэй болно. Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. 

Түүнд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-н дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ.

Киви сонгож авахдаа хатуу, болц гүйцээгүйг авна. Хөргөгчид хадгалаад хэрэглэхээс 1-2 өдрийн өмнө тасалгааны температурт гаргахад болц гүйцэж, хэрэглэхэд тохиромжтой болдог.

Киви жимсний ач тус:

  • Өдөрт 2-3 ширхэг киви идэхэд цусан дахь муу өөх тосны хэмжээ буурдаг.
  • Үрэвсэл намдааж, хорт хавдраас сэргийлнэ. Учир нь киви жимсний найрлага нь бета-каротин, лютейн, зиаксантин зэрэг антиоксидант флавонойдоор баялаг тул эс болон ДНХ-г чөлөөт радикалын гэмтлээс сэргийлнэ.
  • Цус бүлэгнэх эрсдэлийг бууруулдаг. Туршилтаар өдөр бүр 2-3 ширхэг киви идэхэд аспирин эмний нөлөөтэй адил үр дүн үзүүлсэн байна.
  • Өдөр бүр киви иддэг хүүхэд амьсгалын багтраа өвчин тусах эрсдэл 2 дахин бага байдаг.

Гадил

Гадил жимс нь уураг, нүүрс ус, өөх тос агуулахаас гадна ниацин, фолийн хүчил, С, В1, В2, В6 зэрэг аминдэм, төмөр, магни, кали, фосфор, цайр зэрэг эрдэс бодис агуулдаг.

Гадил жимсэнд олигасахарид агуулагдах бөгөөд энэ нь бүдүүн гэдэсний ашигтай бактерийн тэжээл болдог.

Гадилны болцыг хальсных нь өнгөөр мэдэж болно. Түүхий гадил ногоон өнгөтэй байдаг бол болц гүйцэх тусам шар болц хэтэрвэл хальс нь харлаж бор өнгөтэй болдог. Гадилыг тасалгааны температурт ишийг нь хүнсний скочоор ороож хадгална. Хэрвээ хөргөгчид хадгалбал харлаж, хурдан муудна.

Гадил жимсний ач тус:

  • Гадил жимсэнд агуулагдах эслэг, пектин нь ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангаж өтгөн хаталтаас сэргийлнэ.
  • Хүүхдийн суулгалтын үед гадил хамгийн тохиромжтой. Учир нь гүйлгэлтийн үед алдсан электролитийг гадил хамгийн сайн нөхдөг.
  • Хөх, бөөр, бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
  • Цус харвалтын эрсдэлийг бууруулна.
  • Улаан хоолойн сөргөө өвчний үед эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Гадил нь хүчил саармагжуулах үйлчлэлтэй тул цээж хорсох шинж тэмдгийг бууруулна.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч