Улаан өнгөтэй жимсгэний ач тус

Бөөрөлзгөнө

Бөөрөлзгөнө соортоосоо хамаараад улаан, хүрэн улаан, шар, хар зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг. Амтны хувьд исгэлэн, бага зэрэг чихэрлэг.

Бөөрөлзгөнө нь антоцианин, эллагийн хүчил, рутин, галлийн хүчил, гидрокафейны хүчил зэрэг полифенол болон А, С аминдэм зэрэг антиоксидант нэгдлүүдээр баялаг. Үрэнд нь омега-3, омега-6, тосны хүчил, уураг, эслэг, каротин агуулагддаг.

Мөн энэхүү жимс нь нимбэгийн, малийн хүчил агуулдаг. Эдгээр хүчлүүдийн нэгдэл нь үрэвслийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үүгээр ч зогсохгүй магни, цайр, кали, кобальт, төмөр, зэс, кальци агуулдаг байна.

Бөөрөлзгөнө жимсгэний ач тус: 

  • Тогтмол хэрэглэх нь бие дэх нянг устгаж гэдэс дотор цэвэрлэнэ.
  • Салицилын хүчил агуулагддаг ба үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлчилгээтэй. Энэ чанараараа халуун бууруулах, үрэвслийн эсрэг эмүүдийн найрлага дахь гол бодис болдог. Иймд толгой өвдөх, жихүүдэс хүрэх, халуурах, хөлрөх зэрэгт бөөрөлзгөнө уух сайн.
  • Төмрийн агууламж өндөртэй тул цус багадалттай хүн хэрэглэхэд тохиромжтой.
  • А, Е, РР, В2 витаминууд амьдралын эрч хүчийг сэргээж, арьсыг бат бэх болгож, өнгийг хэвээр үлдээнэ.
  • Сэтгэл гутралыг сэргээж, цусыг төлжүүлдэг бодисууд агуулагддаг.
  • Бөөрний үйл ажиллагааг дэмжиж, хаванг бууруулах үйлчилгээтэй.

Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ нь найрлагадаа С, В6 аминдэм, каротин, алим, нимбэг, хининий хүчил, пектин их хэмжээгээр агуулдаг чихэрлэг сайхан амттай жимсгэнэ юм. Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорч гүйцсэн нь улаан болно. Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч унасны дараа ургадаг.

Гүзээлзгэнэ нь сэтгэл санааг тайвшруулж таашаал өгдөг. Хэрэглэхийн өмнө эхлээд усаар сайтар угааж давстай усанд 5-10 минут болгоод дахиж хүйтэн буцалсан усанд 1-2 минут угааж хэрэглэвэл аминдэм нь илүү их байдаг.

Амархан мууддаг жимсгэнэ тул гүн хөлдөөх юмуу хатаах аргаар хадгалалтыг уртасгадаг. Түүнчлэн компот, чанамал хийхэд тохиромжтой.

Гүзээлзгэнэ жимсгэний ач тус:

  • Өдөрт 3 аяга гүзээлзгэний шүүс хоолны өмнө уувал цусны сахар, холестерины төвшин бууруулах, хэрх өвчний шинж тэмдгийг намдаах зэрэг ач холбогдолтой.
  • Гүзээлзгэний шүүс нь элэгний эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, үйл ажиллагааг дэмждэг учир элэгний үрэвсэл, элэгний хатуурлын үед хэрэглэх нь тохиромжтой.
  • Элэгний хорт хавдрын үед гүзээлзгэнийг өдөр бүр хэрэглэх нь хорт хавдрын өсөлтийг саатуулдаг болох нь тогтоогдсон.
  • Долоо хоногт 100г-аас дээш хэмжээгээр хэрэглэх нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.
  • Ахимаг насанд гүзээлзгэнийг тогтмол хэрэглэх нь хорт хавдар тусах эрсдэлийг 3 дахин бууруулдаг.
  • Өсвөр насны батгашилт, насны онцлогийн үед гүзээлзгэнэ хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
  • Цус багадалт, шархлаа, хоолны дуршлыг сайжруулах зэрэгт сайн үйлчилгээтэй.
  • Бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гормон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог.

Тошлой

Тошлой нь тууш судал бүхий хатуувтар хальстай, исгэлэн бөгөөд чихэрлэг амттай, ногоон, шар, ягаан, улаан, хүрэн улаан зэрэг өнгөтэй байна. Хальсны өнгө нь болц болон соортоос хамаарна.

 

Тошлой нь аминдэм В1, В2, РР, С, агуулдаг. Хатуу хальстай тул тээвэрлэлт даах чадвар сайтай.

Тошлой жимсгэний ач тус:

  • Дархлааны систем болон хоол боловсруулалтыг сайжруулж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Тогтмол хэрэглэх нь хортой бодис болох цацраг идэвхт хүнд металлуудыг хүний биеэс гадагшлуулна.
  • Шээс хөөнө.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч