Тос халаах хэм

Тосоор хоол хийхэд бидний гаргадаг том алдаа бол хэт хуурч, шарж хийдэгт байгаа юм. Өндөр хэмээр шарж, хуурч болдог тос гэж байхад, зөвхөн салат, зуушинд хэрэглэж, бага хэмд хоол хийдэг тоснууд ч байна. Хэрэв та хичнээн сайн тос аваад хэт өндөр хэмээр хоолоо шарж, хуурч идвэл таньд ашигтай гэсээхээ илүү эрүүл мэндэд хор болж хувирдаг. Учир нь бүх тос өөр өөрийн онцлог байдлаасаа хамаарч халаах дээд хэм нь өөр байдаг. Хэт өндөр хэмээр тосыг халаахад тос шаталтанд орж задарч эхэлдэг. Ингэснээрээ хортой бодисууд үүсч, хорт хавдар үүсгэгч бодисуудыг ихээр ялгаруулдаг байна.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *