Бид сүүлийн 30-аад жилд хоол хүнсний өргөн сонголттой болсноор хоолны төрөл, соёлуудад суралцаж байгаа ард түмэн. Одоо бидний хоолны сонголтод салат болон хүйтэн зуушны хэрэглээ нэлээд бий болсон. Ямар ч баярын хоол, найр, хүлээн авалтыг салатгүйгээр төсөөлөгдөхгүй болсон. Төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, зарим 1 махны төрлийг нийцүүлэн тос, цуу, амтлагчаар амталж орц найрлага тохируулсан хольц бүхий хүйтэн зуушийг салат гэдэг. |