Нойрноос болж яагаад таргалдаг вэ?

Шөнийн турш хангалттай сайн нойр авснаар бие тань шинэчлэгдэж, эрч хүч авч, дархлаагаа дэмжин хэвийн жингээ барихад чухал үүрэгтэй.

Гэвч нойр дутуу байх нь өлсгөх мэдрэмжид нөлөөлж, өөх тос, сахар ихтэй хоол хүнс хэрэглэх хүсэл төрүүлдэг. Энэ нь цатгалан мэдрэмж төрүүлдэг лептин дааврыг бууруулдагтай холбоотойгоор илэрдэг. Цаашлаад мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, стресстэй холбоотой гормон болох кортизолын түвшнийг нэмэгдүүлдэг.

Иймээс нойр муутай хоносон өглөө илүү стресстэй сэрж, тэр хирээрээ их идэх, амттанд дурладаг. Энэ үйл явц байнга давтах үед биеийн жин нэмэгддэг. 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *