Ногоогоо зөв цэвэрлэж, угаагаарай.

Ямар ч улс оронд ногоо тариалахдаа хортон шавьжаас хамгаалж пестицид цацдаг. Мөн тээвэрлэх, түгээх явцад маш ихээр бохирдсон байдаг.

Хэрэглэгчид бид өөрсдөө ногоогоо зөв цэвэрлэж, угаах мэдлэгтэй байх хэрэгтэй. Ялангуяа шууд хэрэглэдэг ногоог заавал угаана.

Навчид ногоонуудыг урсгал хүйтэн усанд сэгсэрч угаана. Өргөст хэмх, улаан лооль, мөөг, брокколи, цэцэгт байцаа, чинжүү зэргийг содны уусмалд 5-10 минут байлгаад хүйтэн усаар зайлж угаана. 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *