Амттан идэх мэдрэмж оргилсон үед та юу сонгодог вэ?

Амьдралыг хааяа амттангүйгээр төсөөлшгүй. Ямар нэгэн дэглэм баримталж байгаа хэмээн шүлсээ залгин гүрийж суух тун хэцүү.

” Чихэрлэг амт хүнд зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн чихэрлэг амт нь тайвшруулж, мэдрэл ба дотоод шүүрлийн булчирхайн тэнцвэрийг дэмждэг. Тиймээс амттанаас бүр мөсөн татгалзах бус зохих хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй.”

Бид танд жимс, жимсгэнийг санал болгож байна. Жимс, жимсгэнэ нь өдөр бүр таны хоолны нэг хэсэг байж амттан идэх хүслээ жимсээр тайлах нь эрдэс, аминдэмийн дутагдлаас сэргийлнэ.

Харин хоол хэтэрвэл хор болно гэдгийг санаж, ямар ч амттаныг зохистой хэмжээнд нь идэх ёстойг бүү мартаарай. 

Үүний адил биеийг эрүүл байлгахад хэрэг болох “тос”-ны үүргийг эрдэс бодис, аминдэм гүйцэтгэдэг. Олон төрлийн амин дэмүүд дундаас зөвхөн жимс, жимсгэнээс л авч болох эрдэс бодис, аминдэм байдаг. Тиймээс турахын тулд дэглэм барьж байсан ч хоолны цэсэд тань жимсний бүлэг заавал байх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдийн хоногийн хоол хүнсэнд жимсний бүлэг байх нь хүүхдийн өсөлт хөгжилд маш чухал нөлөөтэйг онцолъё.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч