Аньс, мойл, долоолгоно жимсгэний ач тус

Аньс

Аньс жимс боловсорч гүйцсэний дараа хурц улаан өнгөтэй, исгэлэн амттай, шүүслэг, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Жимсийг боловсорч гүйцсэний дараа гараар юм уу, “гар комбайн”- аар хураадаг.

Аньс нь органик хүчлүүд, С, В1, В2, В3 аминдэм, вета-каротиноор баялаг, кали, кальци, магни, фосфор зэрэг эрдэс агуулдаг.

Аньс жимсгэний ач тус: 

  • С аминдэм ихтэй, буцалгаад халуунаар нь уухад ханиад, уушгины үрэвслийг анагаахад ихээхэн тустай.
  • Тогтмол хэрэглэх нь цусан дахь муу өөх тосыг бууруулж, сайн өөх тосыг нэмэгдүүлдэг.
  • Аньсны шүүс нь шээсний замын халдварт өвчин тусахаас хамгаалдаг. Учир нь түүний найрлага дахь проантоцианин хэмээх флавонойдын үйлчлэлтэй холбоотой юм.
  • Аньсны найрлага дахь танин нь цусны судасны ханыг бэхжүүлэх, эрдэс бодисын солилцоог эрчимжүүлэх, хортой бодисыг саармагжуулах, хоол боловсруулалтыг дэмжихэд тусалдаг. Аньс жимсгэнийг намар ургац арвин үед хөлдөөж, хадгалаад өвөл, хаврын турш хүнсэндээ хэрэглээрэй.

Мойл

Хүүхдийн гэдэс гүйлгэлтэнд мойл жимсийг хэрхэн ашиглах вэ?

  • Мойл жимсээ ястай нь миксэрдэх эсвэл махны машинаар 2 давтамжтай машиндаж бутлаад бэлэн болсон нялцгай мойлоо уутанд хийж жижиг жижгээр нь дөрвөлжилж хөлдөөнө.
  • Гүйлгэлтэнд ашиглах мойлны шүүсийг бэлтгэхдээ хөлдөөсөн мойлоо тасалж аваад буцалгана. Мэдээж машиндсан, миксэрдсэн мойл тул маш их ширхэгтэй байна. Мойлоо багахан усанд 25-30 мин буцалгаад цайны шүүлтүүр эсвэл нарийн ширхэгтэй маарлаар 2 давхарлаж шүүнэ.
  • Өтгөрсөн хандаа хүүхдэдээ өдөрт хоолноос 30 минутын өмнөөс бага багаар шимүүлж уулгана.

Долоогоно

Долоогоно нь амтлаг, исгэлэн амттай жимсгэнэ юм.

С аминдэм, каротин, флавонойд, органик хүчил зэрэг олон шимт бодис агуулдаг ба зүрхний өвчний үед өргөн хэрэглэдэг.

Долоогоно жимсгэний ач тус:

  • Зүрхний өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд өргөн хэрэглэдэг.
  • Долоогоныг тогтмол хэрэглэснээр артерийн судасны ханыг бэхжүүлэх, зүрхний шахалтын хүчийг нэмэгдүүлэх үйлчлэлтэй.
  • Долоогонын хандыг гүйлсэн булчирхайн үрэвсэл, зүрхний хэм алдагдахад хэрэглэнэ.
  • Биед холестерин нийлэгжих үйл явцыг сааруулж, цусны холестерины түвшинг бууруулна.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч