Үзэгдэх өнгө нь гологдом ч өгөх шим нь шилэгдэм дотор мах

Дотор маханд бөөр, зүрх, уушги, хэл, элэг зэрэг орно. Дайвар маханд толгой шийр, цус, гүзээ, хэрхэнэг, сархинаг зэрэг багтана. Адууны дотор гэдэс бусад малынхаас ялгаатай. Ихэвчлэн хүнсэнд умс, китай хэлбэрээр идэж хэрэглэдэг. Адууны цусыг чанаж боловсруулахад цайвардуу байдаг бол бусад малынх нь бор хүрэн байдаг. Хангайн бүсийнхэн ихэвчлэн хонь, ямаа, үхэр, адуу зэргийн дотор мах хэрэглэж байхад, говийнхон тэмээ, ямааны махаа иддэг.

Дотор махнаас хаях зүйл нэгээхэн ч үгүй. Илчлэг болон ханасан өөх тосны агууламжаараа тураг махнаас ялгаа бага боловч кальци, магни, кали, төмөр, натри, зэс, хром зэрэг эрдэс бодис нь дотор маханд илүү агуулагддаг.

Гэдэс дотроос хонь болон үхрийн гүзээг нэмэлт хоолонд орж байгаа хүүхдэдээ бариулах нь хамгийн зохимжтой. Бусад мах шиг тасраад хахах аюул багатай байдаг. Хамгийн чухал нь хүүхдийн ургаад загатнаж байгаа шүдний загатнааг сайн гаргахаас гадна, шүдний ургалтыг дэмждэг эрдэс болох кальцийн агууламжаараа бусад дотор махнаас илүү.

Дэлхий нийтийн амин чухал асуудлуудын нэг болох хоол хүнснээс шалтгаалах өвчлөлийн нэг нь төмөр дутагдлын цус багадалт байдаг.

Харамсалтай нь манай улсын хүн амын дунд хийсэн үндэсний судалгаануудын тайланд төмөр дутагдлын цус багадалт төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, хөхүүл ээжүүд, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд хамгийн ихээр өртсөн байгааг тэмдэглэсэн байдаг. Бид мах сайн иддэг хирнээ яагаад ийм үр дүн гарав?

Тураг маханд агуулагдах төмрийн хэмжээ дотор маханд агуулагддаг хэмжээнээс хамаагүй бага. Өөрөөр хэлбэл дотор мах бол төмрийн гол эх үүсвэр бөгөөд амьтны махнаас авч байгаа төмөр хүний биед хамгийн сайн шимэгддэг.

Та хамгийн сүүлд хэзээ шарсан элэг, дотор махан хоол, цармаацаг буюу бидний хэлдгээр стужин идсэн вэ? 7 хоногт 1 удаа иддэг бол та үнэхээр мундаг өөртөө ч байгаль дэлхийдээ ч хайртай хүн юм. Зарим хүнээс дээрх асуултыг асуухад хэзээ идсэнээ ер санадаггүй, зарим нэг нь бүр идэх нь битгий хэл, үнэрийг нь ч авах дургүй байдаг гэнэ. Ялангуяа залуухан ээж нар хүүхдэдээ гэдэс дотор өгөх ойлголт бараг байдаггүй. Багаасаа идэж сураагүй өссөн бол том болсон хойноо идэхгүй байх нь аргагүй. Гэвч дотор махны эрдэс бодисын агууламж тураг махнаас илүү гэдгийг мэддэг болсон тул одооноос гэр бүл, үр хүүхдэдээ олон төрлийн хүнсийг таниулж байвал алс хэтдээ эрүүл мэндэд нь оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болно. 7 хоногт 1 удаа дотор махаар хийсэн хоол хүнс хэрэглэж хэвших нь таныг болон таны гэр бүл үр хүүхдийг тань хамгийн энгийнээр, зардал багатайгаар биед хэрэгтэй шим тэжээлээ нөхөж авахад тусална. Дотор махаар олон төрлийн хоол хийх зөвлөгөөг дараагийн нийтлэлээс хүлээн авч уншин эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.

  Уураг/г/Өөх тос/г/В2/г/КальцТөмөр/г/Фосфор/г/Магни/г/
ҮхэрБөөр12.51.81.897.122015
Элэг17.43.12.195933918
Зүрх1530.655721123
Уушиг15.24.70.4101019412
Хэл13.612.10.37516219
Гүзээ14,814.80.151538414
ХоньБөөр13.62.52108.923323
Элэг13.72.92.676.430016
Зүрх13.53.50.667618125
Уушиг15.62.31110.221719
Хэл12.616.10.3794.816623
Гүзээ11.54
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч