Тэжээвэр амьтны мах буюу тахианы мах

Тэжээвэр шувууны мах нь дэлхийн орон бүрт байдаг хүнсний нэг. Зөөлөн бөгөөд хурдан болдог учир маш олон төрлийн хоол зууш бэлтгэнэ.

Тахианы махыг эрүүл мэндийн ач холбогдол маш өндөр, өөх тос агуулаагүй, цэвэр булчин махтай гэдэг. Бусад махны адил хүний биед хэрэгцээтэй төгс уургийн эх үүсвэр. Мөн кали, кальци, цайр, магни, төмөр зэрэг эрдэс бодис, В төрлийн аминдэм зэргийг агуулдаг. Аль хэсгийн махнаас шалтгаалж өөх тосны хэмжээ нь харилцан адилгүй. Цээж махны хэсэгт өөх тос маш бага хэмжээтэй байдаг бол, гуяа, далавчны хэсэгт илүү их өөх тос агуулж байдаг.

Тахианы махыг түргэн хоолны салбарт хамгийн их ашиглагддаг. Дэлхий даяар тахианы үйлдвэрлэл дангаараа жилд 100 гаруй тонн мах үйлдвэрлэдэг гэнэ. Тахиаг гол төлөв өвс ургамал, шар буурцаг, үр тариа, загасны гурил, эсвэл амьтны уураг гэх мэтээр баяжуулсан тэжээлээр хооллох ба олон улс оронд тахианы болон тэжээвэр шувууны өсөлтийг дэмжихийн тулд өсөлт нэмэгдүүлэх нэмэлт бодистой тэжээл өгч байна. Үүнд антибиотик, өсөлтийн даавар зэрэг бодисууд хамаарна. Өсөлтийн дааврыг зарим улс оронд хэрэглэхийг хориглосон боловч хэрэглэж байгаа улс орон байсаар байгаа юм.

Хэрэглээ:

Биеийн жингээ бууруулж байгаа хүмүүс тахианы цээж мах сонгох нь хамгийн сайн сонголт боловч өдөр тутмын амьдралын хэв маягт өөх тос тодорхой хувь эзэлж байдгийг анхаарч зарим үед бусад хэсгийн махыг хольж хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тахианы мах нь нарийн ширхэгтэй зөөлөн тул шингэц сайтай. Иймээс бага насны хүүхэд, өндөр настан, эмчилгээний хоолонд нэн зохимжтой. Тахианы махыг хэрэглэхдээ ихэвчлэн хальстай нь чанаж, шарж болгодог. Тахианы махан хоолоор үйлчилдэг газрууд ч хальсыг нь авалгүйгээр хоол хийдэг. Хальс нь амттай ч ханасан өөх тос, холестрины дийлэнх хэсгийг агуулдаг учир хэрэглэхгүй байх нь зөв юм. Гэхдээ тахиаг бүтнээр нь шарах, чанах тохиолдолд хальстай нь байлгавал чийгээ маш сайн хадгалдаг. Харин болсны  дараа хальсыг хуулж авах хэрэгтэй.

  • Гуя: Энэ нь бүтэн хөл нурууны хэсгээс бүрдэнэ. Бараан өнгийн махтай, шүүслэг мах цул ихтэй хэсэг. Шулаад дан ясгүй цул мах гаргаж болно. Цул махаар төрөл бүрийн хоол зууш салат зутан хийх ба мөн ястай нь чанаж, шарж, гриллдэж болгоно.
  • Мөч: Мах болон хальс багатай хэсэг, гуяыг бодвол мах багатай. Гриллдэж шараад сүмсээр бүрэх, талхны хатаамаар бүрж шарах гэх мэтээр олон янзаар болгож идэж болно.
  • Далавч: Гурван хэсгээс бүрдэнэ. Ихэнх мах нь цээжтэй холбогдох хэсэгт байдаг учраас махгүй үзүүр хэсгийг салгаж авна. Шарсан далавч нь гараар авч иддэг хоол, өтгөн шөл хийхэд тохиромжтой.
  • Цээжний цул мах: Хальсгүй өөх тос багатай махан хэсэг. Махны чийгийг хадгалж шарахын тулд хальсыг нь ашиглана. Цээж махыг гриллдэж, шарж, ууранд болон шарах шүүгээнд жигнэж, давтаж дэлгэж эсвэл их тосонд шарж болно.
Raw chicken legs with fresh vegetables and rosemary and spices on a white wooden background. Top view. Free space for text.

Тахианы мах худалдаж авахдаа арьс хальс нь хатаагүй чийглэг, урагдаагүй, цохигдоогүй, мах нь цэвэрхэн, шинэ махны үнэртэйг сонгож аваарай. Харин арьс хальс нь шаргалтсан, үрчийж хатсан, эхүүн үнэртэй байвал авах хэрэггүй гэж зөвлөе.

Хадгалалт:

Шинэ тахианы махыг хөлдөөгчид 3-4 сар хадгалахад чанараа алдахгүй байж чадна. Олон гэсгээж болохгүйг анхаарна уу. Тахианы мах хамгийн хурдан муудах өндөр эрсдэлтэй мах учраас хурдан хөргөгч хөлдөөгчдөө хийгээрэй. Ямар ч тохиолдолд маш сайн болгож хэрэглэнэ. Түүхий эсвэл шүүрхий болгосон махнаас салмонел, гэдэсний савханцар зэрэг нянгийн гаралтай гэдэсний өвчин үүсэх, цаашлаад хордлого гарах аюултай байдаг. Тахианы мах хоол хийхдээ хэрэглэсэн хутга, хэрэгслээ халуун усаар маш сайн угааж хатаана.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч