Ногоон банштай шөл
Tibi Doctor
2023-08-09
Монголчуудын уламжлалт хоол болох баншийг хүнсний ногоогоор баяжуулж хийх нь өдрийн хоолоор авах шимт бодисыг хангалттай авах боломжтой болно. Шөлтэй хоол нь боловсруулах замд ачаалал бага өгч, биед илч дулаан өгнө.
Орц, найрлага
- Мах
- Гурил
- Бөөрөнхий байцай
- Лууван
- Ногоон хулуу
- Юуцай
- Саримс
- Шар манжин
Хийх заавар
- Махаа нимгэн хавтгай хэрчинэ.
- Лууван, шар манжинг хальсалж угаана.
- Ногоонуудаа нимгэн хавтгай, байцайг дөрвөлжин, сонгиныг хярж хэрчинэ.
- Сонгино, саримс, лууванг цөцгийн тосонд шар өнгөтэй болтол нь хуураад дээр нь мах, байцайгаа нэмж хуурна.
- Хуурсан мах ногоон дээрээ бэлтгэсэн ясны шөл юм уу ус хийж болтол нь буцалгана.
- Баншаа уламжлалт аргаар бэлтгээд шөлөндөө хийж буцалгана.
- Юуцайг дөрвөлжин хэрчиж шөлөндөө хийнэ.
- Хоол гаргахаас өмнө ногоон сонгино, яншуй зэргээр нэмж амталж болно.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23