Пестицид гэж юу вэ?

  Пестицит гэдэг нь аливаа хортон шавьжийг устгах, урьдчилан сэргийлэх, үржлийг нь багасгах зорилгоор бэлдсэн бодисын хольц юм. Тариаланчид ургацаа хортон шавьж, бактерийн нөлөөнөөс хамгаалж, өвчлүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд жимс, хүнсний ногоонд пестицид цацдаг. Хулуу гэх мэт хатуу хальстай жимс хүнсний ногоонд пестицит бага шаардагддаг бол харин гүзээлзгэнэ гэх мэт зөөлөн хальс гадаргуутай жимс хүнсний ногоонд илүү их шаардагддаг. 

Тус тусын тодорхой зорилгоор хэрэглэгддэг пестицидийн олон төрлүүд бий. Жимс, хүнсний ногоонд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь гербицид /herbicides/,  фунгицид /fungicides/, шавьж устгагч /insecticides/, бактерицид /bactericides/ юм. Эдгээр нь мөөгөнцөр, хогийн ургамал, шавьж, бичил биетэн зэргийг устгах зориулалттай. Пестицид нь биологийн хувьд микробоор хоргүй нэгдэл болон задардаг. Гэхдээ тогтвортойгоор задарч дуустлаа хэдэн сар эсвэл хэдэн жил болдог.

Пестицидэд ордог бодисуудаас дурдвал:

  • Persistent Organic Pollutants (POPs) нь задралд тэсвэртэй пестицитийн нэг агууламж ба хүрээлэн буй орчиндоо удаан хугацаагаар үлддэг. (POPs) нь маш хортой бодис бөгөөд хавдар, чихрийн шижин, дааврын өөрчлөлт, мэдрэлийн гаралтай өвчин үүсэхэд нөлөөлнө. Энэ бодисыг дэлхийн олон оронд хэрэглэхийг хориглосон ч олон жилийн туршид ашигласаар ирсэн тул хэрэглэсэн газрын хүрээлэн буй орчинд үлдэц нь байсаар л байгаа гэж үздэг.
  • DDT (Dichlorodiphenyltrichloroethane) нэртэй бодис нь маш хортой бас нэгэн (POPs)-н жишээ юм. 1900-аад оны энэ бодисыг үр дүнтэй шавьж устгагч хэмээн тариаланчид өргөнөөр ашиглаж байжээ. Харин энэ бодисын биологийн хор хөнөөлийг хэрэглэж эхэлснээс хойш 20 жилийн дараа олж илрүүлсэн байдаг ба эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон тул одоо олон оронд хэрэглэхийг хориглосон байдаг байна.
  • Glyphosate буюу Roundup хэмээх бодис нь дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулах, хорт хавдар, элэгний өвчин, нөхөн үржихүйн асуудал, ургийн гажиг, ихсийн асуудал, үр хөврөлийн ДНХ-н гэмтэл үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавар авчирдаг бодис.
  • Atrazineis нь дотоод шүүрлийн үйл ажиллагаанд эмгэг үүсгэдэг бодис бөгөөд ялангуяа умайн ургийн гажиг үүсэх, ургийн жин бага болох, ургийн үе мөчний гаж хөгжил, зүрх, шээсний замын хүндрэл зэрэг өвчнүүд үүсгэх эрсдэлтэй бодис.
  • Heptachlor нь элэгний хавдар, ходоод гэдэсний хямрал болон огцом уурлах, толгой эргэх зэрэг мэдрэлийн системийн шинж тэмдгүүдтэй холбоотой хорт хавдар үүсгэдэг бодис.

Пестицид нь жимс хүнсний ногооны гадаргууд нэвчих эсвэл хальсан дээр нь тогтох байдлаар үлдсэн байдаг гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. Хэрэв хальсыг нь арилгаагүй л бол идэхээсээ өмнө жимс ногоогоо сайтар угааж хэрэглэх нь зөв. Уншигч та дараагийн нийтлэлээс жимс, хүнсний ногооны пестицидийг үр дүнтэй арилгах аргуудын талаар хүлээн авч уншаарай.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч