Сэвэг зарамтай ногооны салат

30 Минут

medium

Энэхүү сэвэг зарамтай шинэ ногооны салат нь уураг, нүүрс ус, эслэг, олон төрлийн витамин эрдэс бодисоор баялаг учир таны эрүүл мэндэд нэн тустай ногооны салат юм.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
30 г Ногоон сэвэг зарам
200 г Салат байцай
40 г Эрдэнэ шиш
2 ш Улаан лооль
40 г Өргөст хэмх
55 г Яншуй
Давс \Өөрийн амталгаагаар\
Оливын тос
5 мл Нимбэгний шүүс

Хийх заавар

1.
Бэлтгэх
Эхлээд ногоон сэвэг зарамаа дунд зэргийн галаар зөөлөртөл чанаад хүйтэн усанд сойно.
Хийсэн
2.
Улаан лооль, яншуй , салат навч өргөст хэмхээ жижиглэж хэрчинэ.
Хийсэн
3.
Орцуудаа сайтар холиод давс, нимбэгний шүүс оливийн тосоор амтлаад хутгана. Ингээд салат минь бэлэн боллоо.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *