Гүзээний ороомог

40-1 цаг

medium

Дотор махнаас хамгийн онцгой нь гүзээ юм. Түүнд уураг 14-15 хувь, өөх тос 4,2 хувь агуулагддаг байна. Бидний гүзээний үс гэж нэрлэдэг хөхлөгүүдэд олон төрлийн аминдэм, эрдэс бодисууд байдаг. Үстэй гүзээ, цоохор сархинаг, салбант сархинаг идвэл дархлаа сайжирч, цус төлжин, яс бэхжиж, арьс үс, хумс уян хатан болдог байна.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
500 г Гүзээ
600 г Мах
120 г Сүүл
1 ш Лууван
1 ш Сонгино
200 г Манжин
1 ц\х Давс

Хийх заавар

1.
Бэлтгэх
Гүзээгээ маш сайн зумлаж, сайтар угааж цэвэрлээд дутуухан чанана.
Хийсэн
2.
Хальсалж угаасан манжин, лууван, дутуу чанасан хонины сүүл махыг жижиглэн хэрчээд, сонгино, давсаар амтална.
Хийсэн
3.
Бэлтгэсэн мах ногоогоо дутуу болгосон гүзээндээ хийгээд амсрыг нь сайтар боогоод жигнүүрт тавьж 25-30 минут жигнэж болгоно.
Хийсэн
4.
Энэхүү ороомгийг төрөл бүрийн ногооны салаттай хачирлаж идэхэд тохиромжтой.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *