Жимстэй овъёосны өтгөн агшаамал
Үнэлгээгүй
Орц, найрлага
Порц
100 г Овъёос | |
100 г Сүү | |
1 Чимх Синнамон Олон мянган жилийн турш эмийн зориулалтаар ашиглагдаж ирсэн амтлагчийн нэг юм. | |
1 Чимх Ванила Амтлагч | |
1 Чимх Давс | |
200 г Ус |
Нэмэлт орц
Дурын хатаасан жимс | |
5 ш Холимог самар | |
3 г Наранцэцэгийн үр | |
1\2 ц\х Зөгийн бал | |
1\2 ц\х Самрын нухаш |
Хийх заавар
1.
Бэлтгэх
Овъёосоо холигч машинд хийгээд үйрүүлэх эсвэл чанаж болгоно. \Өөрийн сонголтоор\ Хэрэв чанах бол 5-10 минутаас хэтрэхгүй.
Хийсэн
2.
200 мл усан дээрээ овъёосоо хийж синнамон, ванила, сүүгээ хийгээд 5-10 минут зөөлөн галаар буцалгана. Буцалгахдаа сайтар хутгана.
Хийсэн
3.
Бэлэн болсон овъёосны агшаамал дээрээ нэмэлт орц буюу дурын хатаасан жимс, холимог самар, зөгийн бал, наранцэцэгийн үр, самрын нухшаа хийнэ. Ингээд овъёосны агшаамал маань бэлэн боллоо.
Хийсэн
Сэтгэгдэл бичих