Хярам

20 Минут

super easy

Энгийн нэг хярам таны биед ямар ашиг тустай вэ ?

Хярамны найрлагад ус, тос, нүүрс ус, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим шимт бодис тодорхой хэмжээгээр байда​г. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь бие махбодын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог учир таны биед хэрэгтэй уламжлалт ундааны нэг билээ. Мөн хярамд цайны ургамал хийдэггүй учир хүүхдэд нэн тохиромжтой ундаа юм. Учир нь аагтай сүүтэй цай, хар цай зэрэгт ордог цайны ургамалд каффейн тодорхой хэмжээгээр агуулагддаг учир хар цайнаас илүү хярам нь хүүхдэд илүү тохиромжтой.

Үнэлгээгүй

Орц, найрлага

Порц
500 мл Хүйтэн ус
200 мл Сүү
Давс \амталгаагаар\

Хийх заавар

1.
Бэлтгэх
Усаа сайтар буцалгасны дараа сүүгээ хийж самарна.
Хийсэн
2.
Сүүгээ хийж болгосны дараа гаргахад нь давсаа нэмнэ.
Хийсэн

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *