Жимсийг шинээр нь хадгалж, хэрэглэх зөвлөмж

“Шинэхэн жимсийг өдөрт нь идэх, долоо хоногийн дараа идэх хоёр маш ялгаатай. Харин хөлдөөсөн жимсийг та хэзээ ч идсэн амт, шим тэжээл нь алдагдахгүй. Зарим жимсний хувьд ургаж гүйцэх улирал нь болоогүй, амралтын өдрүүдэд хүнсний ногоо худалдаад авсан ч долоо хоногийн сүүлээр идэж бардаггүй. Ийм тохиолдолд та хөлдөөгөөд хэрэглэх боломжтой юм.

Зуны улиралд боловсорч, худалдаанд гардаг тоор, гүзээлзгэнэ зэрэг жимсийг хөлдөөгөөд амт, шим тэжээлийг нь алдагдуулалгүйгээр өвөл ч идэх боломжтой. Сүүлд гаргасан судалгаагаар жимсийг хөлдөөж хадгалахад тухайн жимсний амин дэм буурдаггүй ба харин ч зарим тохиолдолд шинэхэн жимснээс ч өндөр байдаг ажээ. 

Хөлдөөсөн жимс, хүнсний ногоог гэсгээгээд дахин хөлдөөх нь амт болон шим тэжээлд сөргөөр нөлөөлдөг. Хөлдөөсөн жимс, хүнсний ногоог хэрэглэхдээ хэт халааж болдоггүй бөгөөд халаах үедээ лимоны шүүсийг нэмбэл алдагдсан витамин C-г нөхөх боломжтой байдаг.

Өдөр бүр шинэхэн жимс жимсгэнэ илүү их хэрэглэх зөвлөмжийг хүргэж байна:

  1. Жимсээ өөрийн нүдэнд харагдаж байхаар газар хадгалаарай. 

Бүтнээр нь угааж цэвэрлээд саванд хийн шууд идэхэд бэлэн болгож тавих эсвэл хараад идмээр санагдам өнгө өнгийн жимснүүдийг жижиглэж холиод шилэн аяганд хийн хөргөгчиндөө хийгээрэй.

2. Жимс жимсгэнэ, ногоог хэрхэн тарьж боловсруулдаг талаар олж мэдээд ямар нэг шинэлэг зүйл хэрэглээндээ сонгоорой. 

Олон төрөл бөгөөд олон янзын өнгөтэйг хэрэглэх нь эрүүл байх үндэс юм шүү. Ихэнхдээ дараах ангилал бүрээс дор хаяж нэг нэгийг хэрэглэж байхыг хичээгээрэй: шар эсвэл улбар шар өнгийн жимс ногоо, улаан өнгийн жимс ногоо, буурцагт ургамал /шош/ ба вандуй, цитрусын төрлийн жимс. 

3. Төмсийг алгас

Өөр өөр тэжээллэг чанартай, удаан шингэдэг нүүрс ус агуулсан бусад ногоог сонгон хэрэглээрэй.

4. Илүү их ногоо орсон шинэ хоолны жор судлан, туршиж хоол хийж үзээрэй. 

Салат, шөл, хуурга зэргийг хийхдээ орц дахь ногооны нэр төрөл, тоог нэмэгдүүлээрэй. 

Ripe fresh exotic fruits on blue background.
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч