Жимсний хаан Чацаргана

Чацаргана

Арсланг араатны хаан хэмээдэг бол чацарганыг жимсний хаан гэж нэрлэдэг.

Түүний найрлагад 190 гаруй төрлийн биологийн идэвхт бодис агуулагддаг ба энэ нь бусад жимс ногоотой харьцуулахад харьцангуй их юм. Бидний хамгийн сайн мэдэх амтат жүржнээс 15 дахин их С аминдэмийг агуулдаг. Төрөл бүрийн аминдэм, каратинойд, аминхүчлүүд, эрдэс бодис, полифенолуудаар баялаг. Чацарганы үр тос агуулах бөгөөд үрний 10-20% -ийг тос дангаараа эзэлдэг онцлогтой. Уг тосны найрлагад үл орлогдох тосны хүчил ялангуяа олеины, линолены, пальмитины хүчил зонхилно. Линолийн хүчил болон бусад тосны хүчлүүд нь үрэвслийг багасгаж, нүдний эд эсийг нөхөн сэргээх нөлөөтэй. Тосонд нь хүний биед зайлшгүй авах хэрэгцээт омега болон бусад тосны ханаагүй хүчлүүд агуулагддаг тул шүүсний амт болон үнэрийг нь өвөрмөц болгодог.

Чацарганыг намар элбэг үед авч хөлдөөгөөд өвөл, хаврын цагт хэрэглэвэл шим тэжээлийн чанар бараг алдагдахгүй. Өвлийн улиралд хүүхэд, багачуудад чацарганы шүүс хийж өгөх нь тохиромжтой. Мөн нэмэлт хоолонд орж байгаа хүүхдэд хөлдүүгээр нь өдөрт 5-6 ширхгийг өгвөл хоногт авах шаардлагатай аминдэмийг хангалттай авч чадна.

Чацарганы ач тус:

  • 7 төрлийн флавон агуулдаг бөгөөд тэдгээр нь зүрхний цусан хангамжийг сайжруулж, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Цусны нарийн, бүдүүн судасны ханыг уян зөөлөн болгох ач холбогдолтой.
  • Нүдний хараа сайжруулахад нөлөөлнө.
  • Чацарганы үрийн тос нь элэг хамгаалах, ялангуяа архи болон эмнээс шалтгаалсан элэгний гэмтлийг нөхөн сэргээх үйлчлэл үзүүлнэ.
  • Хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчлэлтэй. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар чацарганаас гаргаж авсан фенолт нэгдлүүд хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоохоос гадна афлатоксин зэрэг хорт хавдар үүсгэгч нэгдлийг хоргүйжүүлэх үйлчлэл үзүүлсэн байна.
  • Чацарганад агуулагдах олон төрлийн аминдэм, эрдэс бодис, фенолт нэгдлүүд нь дархлааг дэмжнэ.
  • Чацарганы үрийн тосыг ходоодны шархлааны өвчний эмчилгээнд ашигладаг.
  • Чацарганы үрийн тосны найрлага дахь В-ситотерол В-D гликозид хэмээх бодис нь ходоодны салт бүрхэвчийг хамгаалах, ходоодны хүчил ялгаралтыг бууруулах, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, үрэвсэл намдаах үйлчлэлтэй.
  • Өнгөө алдаж гундсан арьсны хамгийн сайн тэжээл. Чацарганы тосонд А, Е аминдэм болон үл орлогдох тосны хүчил ихээр агуулагддаг тул арьсанд тэжээл өгч, хамгаалах үйлчлэл үзүүлдэг.
  • Чацарганы тосыг хөлдөж, түлэгдсэн арьсанд түрхэхэд арьсны хучуур эдийн нөхөн төлжилт сайжирч, сорви үлдээхгүй эдгээдэг.
  • Чацаргана жимсгэнэд байдаг зарим нэгдэл цацраг идэвхт туяаны хортой нөлөөллөөс хамгаалах шинж чанартай.
  • Өдөр бүр чацаргана жимсийг хэрэглэх нь тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулах, мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, алжаал тайлах ач тустай.
Hot vitamin Sea buckthorn tea into a cup, stands on an old wooden table. Relaxation and herbal medicine, anti-cold drink, flu season
hot tea with sea-buckthorn on a black background
Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч