Идэхэд учир бий

Хүнд өлсөхөд учиртай байдгийн адил идэхэд ч бас учир бий ажээ.

Өлсөхгүйн тулд мэдээж идэх хэрэгтэй. Харин идэж байгаа нь энэ гээд тааралдсан, таалагдсан бүхнийг идэх нь тийм ч зөв шийдвэр биш.

Таргалахаас сэргийлэх хүсэл байвч амттан идэхээс айж өөрийгөө хясдаг хүмүүс цөөнгүй. Хэрэв хүн өөрийн биеийн жин, нас хүйс болон бусад онцлогтоо тохирсон зайлшгүй нөөцлөх, эсвэл зарцуулах шаардлагатай илчлэгийг тооцож чадвал та амттанаас айх аюулгүй.

Жишээ нь бялуу идлээ гэхэд түүнтэй тэнцэх эсвэл илүү гарах илчлэг бүхий хоолноос тухайн өдрөө татгалзах, зайлшгүй идсэн тохиолдолд дасгал хөдөлгөөнөөр шатааж, биеэ удирдаж сурвал жин барих, хасах, нэмэх нь тун хялбархнаар хяналтад тань ороод ирнэ. Харамсалтай нь ихэнх хүмүүс ингэж чаддаггүйгээс өөрийгөө шийтгэж, энэ нь бухимдал, стресс болон хувирдаг.

Зохистой, эрүүл хооллоход идэж буй хоолны илчлэгээс гадна хоолонд агуулагдаж буй шимт бодис, амин дэм, эрдэс зэрэг эд эрхтнүүдэд тань хэрэгцээтэй бодисын агууламж маш чухал үүрэгтэй. Хичнээн хоол идлээ ч түүнд агуулагдах шимт бодис, амин дэмийн агууламж нь хангалттай хэмжээнд байж чадахгүй бол эд эрхтнүүд тань өлсгөлөн хэвээр л байна. Үүнийг олон улсын шинжлэх ухаанд далд өлсгөлөн хэмээн нэрлэдэг. Та эрхтнүүдээ цатгаж чадахгүй бол ядрах, бие сулрах, бүтээмж муудах гэхчилэн олон шинжээр танд гомдол мэдүүлдэг.

Grilled chicken breast and fresh vegetable salad - tomatoes, cucumbers and lettuce leaves. Chicken salad. Healthy food. Flat lay. Top view

   Шимт бодисыг хангалттай хэмжээгээр жимснээс тухайлбал алимнаас авч болох ч илчлэг нь хэтэрч таргалуулах гээд байдаг зовлонтой. Иймд илчлэг, шимт бодисын тунг тааруулж хэрэглэх нь чухал.

   Сүүлийн үед хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж буйтай холбоотойгоор хийжүүлсэн ундаа байнга хэрэглэдэг 16 настай хүүгийн ясанд хамгийн их хэрэгтэй кальци дутагдан сийрэгжиж, сарампай болсон байхад насаараа цагаан идээ хэрэглэсэн 70 настай өвгөний шүд бараг бүтэн байх тохиолдол их болж байна.

Амьдралын хэв маягаа залуугаасаа өөрчилж, хоолыг хэмжээгээр нь биш чанараар нь сорчилж, зохистой хооллож чадвал удаан, эрүүл жаргалтай амьдрах боломж зөвхөн гарт тань бий гэдгийг санаарай. Идэхэд ч бас учир бий.

Танд санал болгох

Тиби аппликeйшн
Таны халаасны Хоолзүйч

Эрүүл зөв зохистой хооллолтын хөтөч