Шүлтлэг ус гэдэг нь

Хүний биед бодисын солилцоо хэвийн явагдахад орчин чухал нөлөөтэй. Орчныг РH буюу устөрөгчийн ион ( Power oh Hydrogen)-р тодорхойлдог.

РH-ийг 0-14 хүртэлх тоогоор хэмждэг. 0 руу дөхөх тусам хүчиллэг, харин 14 рүү дөхөх тусам шүлтлэг орчинтой гэж үздэг. Харин дундаж буюу 7 нь саармаг орчныг заадаг.  Тэгвэл хүний биеийн РH орчин 7 байх нь хамгийн тохиромжтой, эрүүл байна гэж үздэг.

Биеийн РH орчинд бидний биед орж байгаа зүйл хамгийн их нөлөөтэй. Өнөө үед хоолны сонголт бидний биеийн орчныг хүчиллэг тал руу оруулдаг бөгөөд энэ орчныг хамгийн сайн саармагжуулагч нь ус юм. Савлагаа бүхий шүлтлэг ус нэлээдгүй гарсан бөгөөд хэрэглэхийг хүсвэл РH 8-аас дээш ус авч ууж байгаарай. 

 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *