“Нойр бол хүний анхдагч биологийн хэрэгцээний нэг. Бидний бие махбодод хоол тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь болзолгүй рефлекс юм. Хүнийг унтаж байхад уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энерги хуримтлуулан бэлтгэж байдаг. Хүн заавал унтаж амарч байх ёстой. Хүний наснаас, мэдрэлийн үйл ажиллагаа, ажил амьдралын хэв маягаас хамаарч хоногт хэдэн цагийн нойр авах нь харилцан адилгүй байдаг. Насанд хүрсэн хүн хамгийн багадаа ядаг ч байсан 6-8 цаг унтах хангалттай байдаг бол үүний 2-4 цаг нь чанартай нойрсох ёстой байна. Чанартай гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд зохистой хугацаанд гүн нойрсож, биеэ амраахыг хэлнэ. |