Үр тарианд юу агуулагдаж байгаа вэ?

Үр тариа нь хүнсний эслэг, хэд хэдэн төрлийн В аминдэм (тиамин, рибофлавин, ниацин, фолат), эрдэс бодис (төмөр, магни, селен) зэрэг олон шим тэжээлийн чухал эх үүсвэр болно.

Бүхэл үр тариа болон хүнсний эслэг нь цусан дахь холестерины хэмжээг бууруулж, зүрхний өвчин, таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Энэ нь өтгөн хаталт, гэдэсний цүлхэн үүсэлтийг багасгадаг.

Мөн бүхэл үр тариа зэрэг эслэг агуулсан хоол хүнс нь цатгалан мэдрэмжийг удаан барьдаг тул жин нэмэхээс сэргийлнэ.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *