Сэвэг зармын зутан шөл
2023-08-09

Сэвэг зарам нь уургаар баялаг хүнсний нэг билээ. Ялангуяа цагаан хоолтон хүмүүсийн хүнсэнд зайлшгүй байх ёстой хүнс гэж үздэг. Төмрийн агууламж их учраас цус багадалтаас сэргийлдэг. Нэг удаагийн идэх хэмжээ нь өдөрт шаардлагатай фолийн хүчлийн 90%-ийг агуулах тул жирэмслэхээр бэлтгэж байгаа болон жирэмсэн эхчүүдэд маш чухал. Тосны агууламж бага, кали их агуулдагаараа цусны даралт ихсэлт болон зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Эслэг агуулах тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан хавдраас сэргийлнэ. Тиймээс гэртээ дараах сэвэг зармаар хийсэн зутан шөлийг хийж идэхийг Тиби-гийн зүгээс санал болгож байна.
Орц, найрлага
- Цөцгийн тос
- Лууван
- Ногоон хулуу
- Сонгино
- Соё соус
- Давс
- Сүү
- Ясны шөл
Хийх заавар
- Сэвэг зармаа 1.5-2 цаг халуун усанд дэвтээж бэлтгэнэ.
- Бэлтгэсэн сэвэг зарамынхаа усыг сайн шүүнэ.
- Ногоонуудаа арилгаж угааж цэвэрлээд жижигдүү хэрчинэ.
- Хайруулын таваг юм уу эсвэл наалдаггүй коструль саванд хийгээрэй. Саваа бага галаар халаагаад цөцгийн тосоо хийнэ.
- Эхлээд лууван, сонгино, ногоон хулуу, сэвэг зарам гэсэн дарааллаар зөөлөн хуурна. Зөөлөн галаар хуурч байхдаа давс, соё соусаараа амтална.
- Ясны бэлэн шөл байвал шууд хийж болно. Байхгүй тохиолдолд ус хийгээд зөөлөн галаар 15-20 минут буцалгана.
- Болсоных нь дараа бүгдийг нь цахилгаан холигчид хийж нэгэн жигд болтол нь сайн холино.
- Бэлэн болсон зутангаа дахин саванд хийгээд сүүгээ нэмж хийгээд 1-2 минут буцалгаж бэлэн болгоно.
- Ногоон сонгино, яншуй, базил зэргээс өөрийн хүссэнийг сонгоод зутангаа амталж болно.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
2023-11-23