Дотор махан бууз

Буузыг маш олон төрлөөр хийж болдог, өдөр тутмын хоолны нэг. Дан тураг махаар биш хааяа дотор махаар түүн дотроос зүрхээр хийсэн бууз хачин сайхан амттай болдог. Энэ булчинлаг эрхтэн нь нарийн ширхэгтэй махтай адил бүтэцтэй байдаг. Зүрхээр хоол хийхдээ дотор өөх, хальс, ховдол зэргийг авч цэвэрлээрэй.

Орц, найрлага

  • 500 г үхрийн зүрх
  • 100 г хонины сүүл
  • 600 г бор гурил
  • 1 ш сонгино
  • 100 г байцай
  • 100 г броккли
  • Нунтаг хар перец
  • Давс

Хийх заавар

  1. Гурилаа зуурч амраана.
  2. Зүрхээ маш сайн цэвэрлээд жижиг хэрчинэ.
  3. Ногоогоо арилгаж угаагаад жижиг хэрчинэ.
  4. Мах ногоогоо хамтад нь холиод давс, перецээр амтална.
  5. Гурилаа таслаж, элдээд өөрийн хүссэнээрээ чимхэнэ.
  6. Жигнүүрт 25 минут орчим жигнэж болгоно.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *