Луувангийн паста
Tibi Doctor
2023-08-07

Италийн нэрт хоол болох шпагетиг гэртээ хийж идэхийг хүсвэл доорх зааврын дагуу дагаад хийгээд үзээрэй. Тэжээллэг, амттай хоолоор гэр бүлийнхээ хүмүүсийг баярлуулах хялбар жорыг та бүхэнд хүргэж байна.
Орц, найрлага
- Татсан мах / сонголтоор /
- Лууван
- Сонгино
- Чинжүү
- Ургамлын тос
- Шпагети гоймон
- Давс / Өөрийн амталгаагаар /
- Нунтаг хар перец
- Соё соус
- Цөцгий
- Ногоон сонгино
- Луувангийн нухаш
- Броккли
- Ус
Хийх заавар
- Лууван, чинжүү, сонгиноо жижиглэж хэрчинэ. Шпагети гоймонгоо усанд чанаж, шүүж бэлтгэсэн байна.
- Тосоо зөөлөн гал дээр халаасны дараа лууван, сонгино, татсан мах гэсэн дарааллаар хийж хуурна.
- Үүний дараагаар чинжүүгээ хийж хуурна.
- Давс болон нунтаг хар перецээр өөрийн амталгаагаар хийнэ.
- Хоёр халбага соё соус хийж амтлаад, бага зэрэг ус хийж хутгана. Хэдэн минут таглаж жигнэнэ.
- Үүний дараагаар луувангийн нухашаа нэмж сайтар хутгасны дараа нэг халбага орчим цөцгий хийнэ.
- Үүний дараа шпагети гоймон болон брокклигоо нэмж хийж хутгаад, хамгийн сүүлд ногоон сонгиноо дээр нь тавиад луувангийн паста маань бэлэн болно.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23