Броккитой хуурга
Tibi Doctor
2023-08-07

Гэртээ хялбар хийж идэх боломжтой брокклитой хуургыг танилцуулж байна. Удаан буцалгах шаардлагагүй, яарсан үед маш хурдан болох эрүүл хоолыг дараах зааврын дагуу хийж гүйцэтгээрэй.
Орц, найрлага
- Мах / сонголтоор /
- Броккли
- Ургамлын тос
- Сонгино
- Ногоон хулуу
- Цөцгий
- Соё соус
- Давс / өөрийн амталгаагаар /
- Нунтаг хар перец
Хийх заавар
- Сонгиноо хэрчиж бэлтгэнэ.
- Хүссэн сонголтын махаа хоол хийх хэмжээгээр хэрчиж, брокклигоо угааж бэлтгэнэ.
- Зөөлөн гал дээр тосоо халаасны дараа хэрчиж бэлтгэсэн сонгиноо хийж хуурна.
- Сонгиноо хуурсны дараа махаа нэмж хийж хуурна.
- Үүний дараа ногоон хулуугаа өөрийн хүссэн хэмжээгээр хэрчиж, хуурч буй махан дээрээ хийгээд бага зэрэг ус нэмээд таглана.
- 5-10 Минут зөөлөн гал дээр буцалгана.
- Давс болон нунтаг хар перец амталгаагаар хийнэ.
- Үүний дараагаар 2 халбага соё соусаар амтална.
- Бага зэрэг цөцгий хийж хутгана.
- Хамгийн сүүлд угааж бэлтгэсэн брокклигоо нэмээд 5-10 минут зөөлөн гал дээр буцалгана.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23