Ногоон хулуутай шарвин

Энэхүү ногоон хулуутай шарвин нь олон төрлийн витамин, эрдэс бодис, антиоксидантаар баялаг юм. Мөн эслэгээр баялаг, илчлэг багатай тул жингээ хасч байгаа хүмүүст тохиромжтой. Учир нь эслэг нь удаан задардаг сайн нүүрс ус агуулдаг учир танд илүү удаан цатгалан мэдрэмжийг төрүүлнэ.

Орц, найрлага

  • 200 г ногоон хулуу
  • 2/1 сонгино
  • 1 ш жижиг лууван
  • 1 ш өндөг
  • 2 ц/х гурил
  • 2 г хар перец
  • 3 г турмерик
  • Давс

Хийх заавар

  1. Эхлээд хулуу, лууван, сонгиноо угааж үрэгчинд сайтар жижиглэж хэрчиж бэлдэнэ.
  2. Үүний дараа давс, хар перец, турмерикээ нэмэн сайтар хутгана.
  3. Гурил, өндгөө бэлэн болсон бэлдэц дээрээ нэмэн дахин хутгана.
  4. Хайруулын таваг дээрээ ургамалын тосоо халаан дунд зэргийн галаар алтан шаргал болтол шарж болгоно. Ингээд шарвин маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *