Үхрийн махан бяслагтай хавчуурга

Амралтын өдөр маш амттай өглөөний цай идэхийг хүсвэл дараах жорыг дагаад хийгээд үзээрэй. 

Орц, найрлага

  • 600 г машиндсан мах
  • 1 ш сонгино
  • 2 ш саримс
  • 2 ц/х ургамлын тос
  • 30 г улаан лоолийн нухаш
  • 1 ц/х давс
  • 1 ц/х паприка
  • 3 г гоньд
  • 20 мл ус
  • 200 г чеддар бяслаг
  • 2 ш тортила гурил
  • 20 г яншуй

Хийх заавар

  1. Хайруулын тавагтаа ургамалын тосоо хийн халаана.Сонгино, саримсаа 4-5 мин бага галаар хуурна.
  2. Үхрийн махаа сонгино, саримс дээрээ хийн 5 минутын турш махаа борлотол зөөлөн хуурна.
  3. Үүн дээрээ давс, улаан лоолийн нухаш, хар перц, гоньд паприка, орегано зэрэг амтлагчуудаа нэмэн 1-2 мин хуурсаны дараа 30 мл ус нэмж болгоно.
  4. Бэлэн тортила гурилан дээрэээ амталсан махан таташ, яншуй, чеддар бяслагаа нэмэн хийгээд хайруулын тавагтаа 2 минутын турш тортила гурилаа алтан шаргал болтол болгоно. Ингээд өглөөний цай маань бэлэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *