Жимстэй овъёосны өтгөн агшаамал
Tibi Doctor
2023-08-07

Овъёос нь нийлмэл нүүрс ус төдийгүй уураг болон эслэгээр баялаг хүнс юм. Мөн овъёос нь биеийг удаан хугацааны турш тогтвортой эрчим хүчээр хангах эх үүсвэр болж өгдөг. Харин холимог самар, наранцэцэгийн үр нь сайн чанарын өөх тос агуулсан учраас цусан дахь холестрины хэмжээг бууруулах ач холбогдолтой. Тиймээс өглөөний цайндаа сонгож болох хамгийн эрүүл хооллолтын нэг гэдгийг хэлэхэд таатай байна.
Орц, найрлага
- 100 г овъёос
- 100 г сүү
- 1 чимх синнамон
- 1 чимх ванила
- 1 чимх давс
- 200 г ус
Нэмэлт орц
- Дурын хатаасан жимс
- 5 ш холимог самар
- 3 г наранцэцэгийн үр
- 1/2 ц/х зөгийн бал
- 1/2 ц/х самрын нухаш
Хийх заавар
- Овъёосоо холигч машинд хийгээд үйрүүлэх эсвэл чанаж болгоно. \Өөрийн сонголтоор\ Хэрэв чанах бол 5-10 минутаас хэтрэхгүй.
- 200 мл усан дээрээ овъёосоо хийж синнамон, ванила, сүүгээ хийгээд 5-10 минут зөөлөн галаар буцалгана. Буцалгахдаа сайтар хутгана.
- Бэлэн болсон овъёосны агшаамал дээрээ нэмэлт орц буюу дурын хатаасан жимс, холимог самар, зөгийн бал, наранцэцэгийн үр, самрын нухшаа хийнэ. Ингээд овъёосны агшаамал маань бэлэн боллоо.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23