Маалинга, арвайн гурилтай панкейк
Tibi Doctor
2023-08-07

Арвайн гурил болон 2-р гурил нь илчлэг багатай, эслэгийн агууламж өндөртэй сайн чанарын хүнс билээ. Уг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ буурч, жин барих ач холбогдолтой байдаг байна.
Орц, найрлага
- 30 г арвайн гурил
- 30 г 2-р гурил
- 30 г маалингын гурил
- 15 г сыр
- 2 ш үрлэн улаан лооль
- 15 г бууцай
- 50 г ус
- 60 г тахианы мах
- Давс
- Нунтаг хар перец
- Тахианы BBQ соус
- Оливын тос
Хийх заавар
- Маалингын гурил болон 2-р гурил, арвайн гурилаа бүгдийг холиод бүлээн усаар зуурна. Зуурсан гурилаа 10-15 минут гялгар уутанд хийж амраана.
- Гурилаа нимгэн дугуй хэлбэрт оруулан элдэнэ.
- Хайруулын таваг дээрээ оливын тос хийж халаагаад тахианы махаа тахианы BBQ соус болон давс, нунтаг хар перецээр амталж хуураад бүрэн болгоно. Бэлэн болсон тахиагаа аягалж тавина.
- Дараа нь хайруулын тавгаа угааж цэвэрлээд бага зэргийн тос хийж халаагаад элдсэн гурилаа 2 талаар нь шаргал хайрс болтол нь хайрна.
- Үүний дараа хайрсан гурилан дээрээ амталж шарсан тахианы мах, сыр, бууцай, хэрчсэн улаан лоолио тавиад 2 талаар нь 1-2 минут орчим хөнгөн шаргалтуулж шарна.
- Ингээд панкейк маань бэлэн боллоо.
Танд таалагдах жорнууд
Чихрийн шижин өвчтэй бол өдөрт 3-4 удаа тогтмол хооллоорой
Өглөөний цай Өдрийн хоол Оройн хоол – шөлтэй шингэц
Tibi Doctor
2023-11-27
Тэгвэл бид яг яаж хооллох ёстой вэ гэж үү?
Та ЧШӨ-өөр оношлогдоод удаагүй, яаж хооллохоо мэдэхгүй
Tibi Doctor
2023-11-24
Чихрийн шижин өвчний үед хоолзүйч яаж туслах вэ?
Хоол, шим тэжээлийн эмчилгээг тухайн хүний эрүүл мэнди
Tags
Tibi Doctor
2023-11-23