Хярам

Энгийн нэг хярам таны биед ямар ашиг тустай вэ ?

Хярамны найрлагад ус, тос, нүүрс ус, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим шимт бодис тодорхой хэмжээгээр байда​г. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь бие махбодын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог учир таны биед хэрэгтэй уламжлалт ундааны нэг билээ. Мөн хярамд цайны ургамал хийдэггүй учир хүүхдэд нэн тохиромжтой ундаа юм. Учир нь аагтай сүүтэй цай, хар цай зэрэгт ордог цайны ургамалд каффейн тодорхой хэмжээгээр агуулагддаг учир хар цайнаас илүү хярам нь хүүхдэд илүү тохиромжтой.

Орц, найрлага

  • 500 мл хүйтэн ус
  • 200 мл сүү
  • Давс /амталгаагаар/

Хийх заавар

  1. Усаа сайтар буцалгасны дараа сүүгээ хийж самарна.
  2. Сүүгээ хийж болгосны дараа гаргахад нь давсаа нэмнэ.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *