Сүүний шим тэжээл

Сүүнд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис гээд хүний биед хэрэгтэй бүхий л шимт бодис агуулагдаж байдаг. Нэг үгээр бол төгс хүнс юм.  Сүүний бас нэг үнэт чанар бол түүнд агуулагдах кальци юм.  Насанд хүрсэн хүний биед 1 кг хүртэл кальци байдаг ба үүний 99% нь ясанд байна. Кальци бүхий л эд эрхтний үйл ажиллагааг зохицуулдаг. Үүнд:  • зүрх судас • дархлааны тогтолцоо • цусны бүлэгнэлт • булчингийн агшилт сулралт • цусан дахь холестерин болон глюкозын хэмжээ зэрэг орно.  Кальцийн дутагдлаас болж маш олон төрлийн өвчин, үүний дунд яс сийрэгжих, артерийн даралт ихдэлт, атеросклероз болон чихрийн шижин зэрэг үүсэхэд нөлөөлдөг.

 

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *