Таргийг хэр мэдэх вэ?

Тараг нь манай уламжлалт исгэг сүү цагаан идээний нэг юм. Малын сүүг хөрөнгөлж бүрсэн исэг цагаан идээг тараг гэнэ. Ихэвчлэн үхэр, хонь, ямааны сүүгээр бүрдэг. 

Олон зууны туршид манай монголчуудын ундны нэг болж ирсэн бөгөөд одоо ч хүртэл үе дамжин хэрэглэж байгаа гайхалтай хүнс. 

Одоо үед тарагны сонголт маш өргөн болсон. 

Тараганд уураг, нүүрс ус, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ ямар малын сүүгээр бүрсэнээс хамаарч хооронд найрлагын хувьд жаахан ялгаатай. 

Хамгийн чухал нь тараганд ашигтай бакериуд маш олон тоогоор олон төрлөөр байдаг нь үнэхээр бишрэм.

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Заавал бөглөх талбар *